Нүүрсний хэргээр шалгагдаж буй Ажнай Д.Бат-Эрдэнийн баруун гар Р.Сэддорж УИХ-д хүч үзнэ гэв үү... Нүүрсний хэргээр шалгагдаж буй Ажнай Д.Бат-Эрдэнийн баруун гар Р.Сэддорж УИХ-д хүч үзнэ гэв үү...
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрсний хэргээр шалгагдаж буй Ажнай Д.Бат-Эрдэнийн баруун гар Р.Сэддорж УИХ-д хүч үзнэ гэв үү...

2024 оны 2 сарын 20

Arslan.mn

Өмнөговь аймгийг "Ажнай” хочит, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ удирдаад, өөрийн вант улс мэт л аашлан сууна. Ийн хэлэхийн учир нь, Өмнөговь аймгийн Засаг даргаасаа эхлээд ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид хүртэл, цаашлаад "Тавантолгой” ХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирал, дэд захирал, алба, хэлтсийн дарга нар нь хүртэл цөм "Ажнай” Д.Бат-Эрдэнийн ах дүү, хамаатан садан, анд найз, тэднийх нь ойрын хүмүүсээр дүүрчихсэн байна. 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ өөрийн үнэнч туслах болох Р.Сэддоржийг Өмнөговь аймгийн Засаг даргаар томилуулсан юм. Р.Сэддорж нь 2013 оноос Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д ажиллаж ирсэн. Эндээс түүнийг Д.Бат-Эрдэнийн ойрын хүн гэдгийг төвөггүй харж болно. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нарыг нүүрсний хэрэгт холбоотой хэмээн шалгаж буй. 

Гэтэл нүүрсний хэргээр шалгагдаж буй Ажнайн Д.Бат-Эрдэнийн баруун гар болох Р.Сэддорж УИХ-ын сонгуульд хүч үзэх гээд хөлөө өргөн гүйж явна. 

УИХ-ын гишүүн, "Ажнай" Д.Бат-Эрдэнийг "Тавантолгой" ХК-ий ТУЗ-ийн дарга болсноос хойш тус компанийн орлого багасч, хулгай луйвар гарч эхэлсэн тухай Нүүрсний сонсголын үеэр дурдсан байдаг.

Улс орны эд баялгийг өөрийн мэт зарцуулчихаад одоо ард түмнээ төлөөлнө, тэдний төлөө ажиллана гэж гүйх нь хэр зохистой вэ. 

Р.СЭДДОРЖИЙН НАМТАР

Ренчинбямбын Сэддорж  - Тавантолгой ХК-ийн Гvйцэтгэх захирал

•           1987-1997 онд Өмнөговь аймаг 10 жилийн 1-р дунд сургууль

•           1997-2002 онд Улаанбаатар хот, Хан-уул дээд сургууль бизнесийн эдийн засаг, хэрэглээний математикч

•           2002-2006 онд "Ажнай" корпорацийн маркетингийн албаны дарга

•           2004-2007 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах

•           2006-2008 онд Удирдлагын академи Нийгмийн ухааны магистр

•           2007 оноос Өмнөговь аймаг Цогт-овоо сумын нутгийн зөвлөлийн дарга

•           2008 оноос JCI байгууллагын гишүүн /ОУ-н залуучуудын АҮ-ийн танхим/

•           2007-2009 онд МҮБХ-ны Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн зөвлөлийн ахлагч

•           2009 он МУШУТИС, Уул уурхайн сургууль докторант

•           2009-2010 онд "Тавантолгой" ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал

•           2010-2012 онд АНУ-ын Канзасын их сургууль

•           2012 оноос УИХ-ын гишүүний зөвлөх

•           2013 оноос  "Тавантолгой" ХК-нд Гүйцэтгэх захирал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654861
1 эможи

keyboard_arrow_up