Нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж буй Р.Сэддорж УИХ-ын сонгуульд ӨРСӨЛДӨНӨ гэв үү... Нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж буй Р.Сэддорж УИХ-ын сонгуульд ӨРСӨЛДӨНӨ гэв үү...
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрсний хулгайн хэргээр шалгагдаж буй Р.Сэддорж УИХ-ын сонгуульд ӨРСӨЛДӨНӨ гэв үү...

2024 оны 2 сарын 02

Arslan.mn

Нүүрсний хэргээр шалгагдаж буй Ажнайн Д.Бат-Эрдэнийн баруун гар болох Р.Сэддорж УИХ-ын сонгуульд хүч үз гээд хөлөө өргөн гүйж явна. 

Нүүрсний хэргээр шалгагдаж буй зарим хүн өөр хоорондоо ашиг сонирхол нэгтэй, холбоо сүлбээтэй гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Ажнай” корпорацид нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдсан Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж ажиллаж байжээ. Хамгийн гол нь, 2013 оноос Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д ажиллаж ирсэн нэгэн юм. Эндээс түүнийг Д.Бат-Эрдэнийн ойрын хүн гэдгийг төвөггүй харж болно. 

Гэтэл тэрээр өнөөдөр УИХ-д нэр дэвшинэ хэмээн ойр тойрныхондоо зарлаж явах нь хэр зохистой вэ. 

Р.СЭДДОРЖИЙН НАМТАР

Ренчинбямбын Сэддорж  - Тавантолгой ХК-ийн Гvйцэтгэх захирал

•           1987-1997 онд Өмнөговь аймаг 10 жилийн 1-р дунд сургууль

•           1997-2002 онд Улаанбаатар хот, Хан-уул дээд сургууль бизнесийн эдийн засаг, хэрэглээний математикч

•           2002-2006 онд "Ажнай" корпорацийн маркетингийн албаны дарга

•           2004-2007 онд УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах

•           2006-2008 онд Удирдлагын академи Нийгмийн ухааны магистр

•           2007 оноос Өмнөговь аймаг Цогт-овоо сумын нутгийн зөвлөлийн дарга

•           2008 оноос JCI байгууллагын гишүүн /ОУ-н залуучуудын АҮ-ийн танхим/

•           2007-2009 онд МҮБХ-ны Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн зөвлөлийн ахлагч

•           2009 он МУШУТИС, Уул уурхайн сургууль докторант

•           2009-2010 онд "Тавантолгой" ХК-д Санхүү хангамж хариуцсан дэд захирал

•           2010-2012 онд АНУ-ын Канзасын их сургууль

•           2012 оноос УИХ-ын гишүүний зөвлөх

•           2013 оноос  "Тавантолгой" ХК-нд Гүйцэтгэх захирал

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654474
1 эможи

Зочин
2024-02-02 12:20
Аймгийнхаа газар нутгийг зараад дээр нь нүүрсний гэх тодотголтой энэ Феодал арай юу
Зочин
2024-02-02 11:38
УИХ-д угаасаа хулгайч нар л нэр дэвшдэг сонгогддог юм биш үү, түүний тулд төсвийн нэртэй татвар төлөгчдийн мөнгө, төрийн өмч нэртэй компаниудыг газрын хэвлийн баялагтай нь хоосолдог
keyboard_arrow_up