Ч.Хүрэлбаатар: Байр, машин авах, 1 сая төгрөгтэй бол виз олгоно гэх мэтээр тархи угаах, айлгах тактик явж байна Ч.Хүрэлбаатар: Байр, машин авах, 1 сая төгрөгтэй бол виз олгоно гэх мэтээр тархи угаах, айлгах тактик явж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Байр, машин авах, 1 сая төгрөгтэй бол виз олгоно гэх мэтээр тархи угаах, айлгах тактик явж байна

2024 оны 1 сарын 15

Arslan.mn

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн төслийг хэлэлцсэн бөгөөд АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага аваад байгаа юм. 

Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд оршин суух зөвшөөрөл, визийг хэрхэн авдаг талаарх мэдээллийг хүргэсэн юм. Тэрээр "Гадныхан машин авангуут виз өгдөг болно, байр авангуут виз өгдөг болно, 1 сая төгрөгтэй бол виз өгдөг болно зэрэг нь бүгдээрээ мушгин гуйвуулалт, тархи угаалт, айлгах тактик, гүтгэлэг гэдгийг харж болно. Яг бодитоор бизнесийн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг нь 3 жилийн хугацаанд төлсөн татвар, НДШ зэргийг нь хардаг л юм байна.

Гадаадын иргэн харьяатын газраас гадаадын хөрөнгө оруулагч нарт виз, оршин суух зөвшөөрлийг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Виз олгох журам”, 2021 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан ”Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-г үндэслэж олгодог.

Жишээ болгож В2 визийг авахад дараахь баримт, бичгүүдийг бүрдүүлдэг аж. Үүнд:

  1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэний Монгол Улсад байх хугацаа /91-ээс дээш хоног/, виз олгох газар зэргийг дэлгэрэнгүй дурдах);
  2. Паспорт болон паспортыг орлох баримт бичиг (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
  4. Тухайн жилийг оруулахгүйгээр татвар төлөлтийн талаарх сүүлийн 3 жилийн тодорхойлолт, ажил олгогчийн НДШ төлөлтийн тодорхойлолт болон шаардсан тохиолдолд бусад баримт бичиг
  5. Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тодорхойлолт;
  6. Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
  7. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт

ГИХГ-ын вебсайтаас В1, В2, В3 визтэй холбоотой материалыг оруулав.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654006
1 эможи

Зочин
2024-01-15 22:02
эх орон газар шорооныхоо төлөө дуугардаг олон шудрага хүмүүсийн цаг бусын үхэл газрын наймаачид болон Хүрэлбаатар мэтийн хужаагийн гар хөл болсон луйварчидтай холбоотой байсан юм бишүү .Эд нарыг хуулийн хүрээнд Нямдорж нар хамгаалдаг байх магадлалтай
Зочин
2024-01-15 14:36
Битгий худлаа хуцаад эх орны минь зарж идэх гээд бай зайлаа
keyboard_arrow_up