Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 24, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох эдийн засгийн чуулган өнөөдөр эхэлнэ

2024 оны 1 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болох Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох талаар бид мэдээлсэн билээ. Ерөнхий сайд тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, БНСУ, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж, хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцах юм.

Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцоно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөж байна. “Өвлийн Давос” хэмээх энэхүү арга хэмжээнд манай улс 20 жилийн дараа Ерөнхий сайдын түвшинд оролцох гэж байна.

Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн энэ чуулганд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654004
0 эможи

keyboard_arrow_up