Малын хашаа хороогоор хангах, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зэрэг асуудлаар санал солилцжээ Малын хашаа хороогоор хангах, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зэрэг асуудлаар санал солилцжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Малын хашаа хороогоор хангах, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зэрэг асуудлаар санал солилцжээ

2024 оны 1 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр уулзлаа.

Уулзалтаар цас, зудын үед малчдын ахуй амьдралыг хамгаалах, байгальд ээлтэй мал аж ахуйг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийг дэмжих ажлын хүрээнд малын хашаа хороогоор хангах, малын тэжээл тариалах, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зэрэг цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар харилцан санал солилцов.

Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра дулаан хашаа хороотой болгох, энэ чиглэлээр санаачилга гаргах үндсэн дээр туршилтын журмаар хашаа хороог барьж өгөх тал дээр санал нэгдлээ.

Ингэснээр малчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэх, өнтэй өвөлжиж, хаваржих асуудлыг тодорхой хувиар нэмэгдүүлэх, иргэдийг орон нутагтаа тогтвортой амьдрах боломжоор хангахаас гадна малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжтой юм.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653912
0 эможи

keyboard_arrow_up