Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах боломжгүйг шүүхээс мэдэгджээ Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах боломжгүйг шүүхээс мэдэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах боломжгүйг шүүхээс мэдэгджээ

2023 оны 12 сарын 19

Arslan.mn

Өнөөдрийн /2023.12.19/ сонсгол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт болон "Чалко"-той байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээн дэх нүүрс худалдах, худалдан авах гэрээ зэрэг асуудлын хүрээнд явагдаж байна.

Гэрчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг  оролцуулах хүсэлтийг Хянан шалгах түр хорооноос явуулсан ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хариу ирүүлэхдээ “Гэрч Б.Ганхуяг нарын эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа учраас  сонсголд оролцуулах боломжгүй” гэжээ.

Ийнхүү өнөөдрийн сонсгол эхэлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолтын мэдээллийг сонсож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653511
0 эможи

keyboard_arrow_up