СОНСГОЛ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат өндөрлөлөө СОНСГОЛ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат өндөрлөлөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 25, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

СОНСГОЛ: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат өндөрлөлөө

2023 оны 12 сарын 08

Arslan.mn

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний үе шат өнөөдөр /2023.12.07/ өндөрлөлөө.

Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 13 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулж, энэ хүрээнд нийт 61 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлснээс 40 гэрч хүрэлцэн иржээ.

Дөрвөн өдөр үргэлжилсэн нээлттэй сонсголын эхний үе шатанд 28 багц асуудлаар нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулсан.

Түүнчлэн холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан юм. Дөрвөн өдрийн сонсголд нийт давхардсан тоогоор 275 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлснээс 221 (80.4 хувь) гэрч оролцсон байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болох бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн

  • Нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа;
  • Тээвэрлэлтийн үйл ажиллагаа;
  • Охин болон хараат компанид оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт;
  • Санхүүжүүлсэн бусад төслүүд болон тус компанид эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ, шалгалтаар илэрсэн бусад асуудал гэсэн зургаан сэдвийн хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судлах аж.  

Эх сурвалж: УИХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653291
1 эможи

keyboard_arrow_up