ПРОКУРОР : “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ПРОКУРОР : “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР : “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 7 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653088
2 эможи

Зочин
2023-11-30 09:41
Прокурор зөв шийдвэр гаргаажээ. Буруутай этгээдүүдийн толгойг ингэж илээд байх юм бол ийм төрлийн үйлдэл хийхэд буруутахгүй юм байна гэсэн ойлголтыг ард түмэн авна даа
ШЕЗ ажлаа хийхгүй байна
2023-11-30 09:18
Шударга асуудал хөндсөн мэтгүүлчид өсөрхөж явахын оронд АВЛИГАД идэгдсэн шүүхээ цэвэрлээч. БОЛОХГҮЙ бол ШЕЗ ийг тарааж шударга хуульчдаар бүрдүүлэх хэрэгтэй.
keyboard_arrow_up