Б.Бейсен: СЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдийн мэдээллийг НУУЦЛАХ ХЭРЭГТЭЙ Б.Бейсен: СЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдийн мэдээллийг НУУЦЛАХ ХЭРЭГТЭЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бейсен: СЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдийн мэдээллийг НУУЦЛАХ ХЭРЭГТЭЙ

2023 оны 10 сарын 20

УИХ-ын чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Б.Бейсен гишүүн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр "Дотуур байрны хүүхдүүд бэлгийн дарамт, янз бүрийн гэмт хэрэг зөрчилд өртөх тохиолдол гардаг. Тиймээс ийм зүйл болсон сургуулийн удирдлагуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд элдэв донтолттой болоод эмчлүүлж байгаа хүүхдүүдийн мэдээллийг нууцалдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол сургууль дээр нь яриа гардаг асуудал бий. Үүнээсээ болоод сэтгэл санааны хямдралд ордог, дахин донтдог.

Сэтгэл зүйчийн цагийн төлбөр 400 мянган төгрөг байдаг гэсэн мэдээлэл авсан. Сэтгэл судлаачийг бэлтгэвэл энэ бизнес багасах байх. Хүүхэд нь өвдөж байгаа хүн 400 мянган төгрөг төлөхөд хэцүү" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652029
1 эможи

keyboard_arrow_up