С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын 0.5 га газрыг дүү болох “хамар“ Т.Ганболдод шилжүүлсэн байжээ С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын 0.5 га газрыг дүү болох “хамар“ Т.Ганболдод шилжүүлсэн байжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын 0.5 га газрыг дүү болох “хамар“ Т.Ганболдод шилжүүлсэн байжээ

2023 оны 9 сарын 18

Arslan.mn"Хамар" Т.Ганболд ахдаа газар өгсөн бус, авсан байжээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн асан, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга асан С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын дарга байхдаа тухайн танхимын эзэмшлийн газраас 0,5 га-г дүү Т.Ганболдод өгсөн нь баримтаар ил болжээ. 

2003 оны 4 дүгээр сарын 25-ны Нийслэлийн засаг дарга  захирамж гарган МҮХАҮТ-т Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд гарган 1.27 га газрыг олгож байжээ.

Тэгвэл  С.Дэмбэрэл нь МҮХАҮТ-ийн даргаар ажиллаж байх үедээ буюу 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Т.Ганболдын ойрын хамаатан болох "Дэлхийн худалдааны төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай "Хамтран ажиллах гэрээ" байгуулж, “Олон улсын Бизнес худалдааны нэгдсэн төвийн барилга барина” хэмээн танхимын газраас 0.5 га газрыг шилжүүлсэн байна. Гэтэл удалгүй тус газарт "Корпейрэйт" гэх зочид буудал сүндэрлэж, Олон улсын Бизнес худалдааны нэгдсэн төв баригдах сураг алсрав.

Хэрвээ энэ үнэн бол Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхим газраа буцааж авах ёстойгоос гадна АТГ болон хуулийн байгууллага шалгах  хэрэгтэй юм. 

МҮХАҮТ-ын даргын сонгууль ойртсон эдгээр өдрүүдэд тухайн танхимын газраас хумсалсан Т.Ганболд ерөнхийлөгч болохоор санаархан нэрээ дэвшүүлэн сууна. Тэрээр сүүлийн жилүүдэд бизнесийн үйл ажиллагаанаасаа гадна УИХ-ын сонгуульд хүч үзсэн ч амжилт олоогүй. Мөн хувийн амьдралынх нь асуудал нийгэмд нэлээд шуугиан тариад байгаа юм.

Товчхондоо, олон нийтийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа Т.Ганболд бизнес эрхлэгчдийг удирдах нь юу л бол...

Үүнээс харахад С.Дэмбэрэл, Т.Ганболд нар Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимыг өөрийн болгох гэсэн  хардлага төрж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650946
0 эможи

Зангараг
2023-09-18 23:39
Хулгайч нар байж ядаад хоосон гүтгэлэг тараадаг нь ихэс ч дээ.
keyboard_arrow_up