НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Т.Аюурсайхан нарыг 23 өмгөөлөгч өмгөөлж байна НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Т.Аюурсайхан нарыг 23 өмгөөлөгч өмгөөлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Т.Аюурсайхан нарыг 23 өмгөөлөгч өмгөөлж байна

2023 оны 9 сарын 12

Arslan.mn

Нүүрсний гэх тодотголтой УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлсэн. Тэгвэл шүүгдэгч Б.Ганхуяг Ерөнхий шүүгчээс татаглзсан учир шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэх учир шүүх хуралдаан  13.30 цаг хүртэл хойшиллоо. Харин Т.Аюурсайханы хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан юм.  

Шүүгчээр Б.Халиун, улсын яллагчаар Ц.Шагдар, Д.Даваадорж нар оролцож байгаа бол шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Л.Очбаяр, Ц.Бямбадорж, Ж.Болдбаатар, Б.Даваажанцан, П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, н.Батжаргал, Б.Дашдорж, О.Баярбаясгалан, Б.Отгонжаргал, О.Сайнгэрэл, Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, Д.Нямдорж, Б.Мөнхбат, Г.Ганцэцэг, Г.Наранбаатар, Б.Батжаргал, Ч.Баяртуул, Ц.Нямдорж, С.Саруултөгөлдөр, С.Дэлгэрмаа, Н.Цэцэгмаа нар ажиллаж байна.

Шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд болох байсан ч уг хэрэгт холбогдсон Т.Түвшинбаатарын өмгөөлөгч “Шүүх хурал давхацсан” гэх хүсэлт гаргаснаар хойшилж, есдүгээр сарын 12-н болсон. 

Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах бөгөөд одоо урьдчилсан хэлэлцүүлэгт оролцогчдоос хуульд заасан үндэслэл бүхий тайлбарыг сонсч байна.

Прокурор: Өнөөдөр гэм буруугийн тухай шүүхгүй. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг. Яллагдагч Б.Ганхуяг шүүгчээс татгалзаж байгаа юм байна. Гэвч үндэслэл бүхий байх ёстой. Үндэслэлээ тайлбарлаж чадсангүй" гэв.

Т.Аюурсайхан "Би нүүрсний хэрэгт холбоогүй. Намайг цэвэр гүтгэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650709
1 эможи

Зочин
2023-09-12 11:25
шодрогос 5 нэг иймэрхүү л амьтад байж дээ хөөрхийс
keyboard_arrow_up