Компаниар бол С.Баярцогт ТУЗ-ийн дарга, Лу.Гантөмөр гүйцэтгэх захирал болжээ Компаниар бол С.Баярцогт ТУЗ-ийн дарга, Лу.Гантөмөр гүйцэтгэх захирал болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Компаниар бол С.Баярцогт ТУЗ-ийн дарга, Лу.Гантөмөр гүйцэтгэх захирал болжээ

2023 оны 9 сарын 04

Arslan.mn

АН-ын ҮБХ долоо хоногийн өмнө хуралдлаа. Хэдэн жил эзгүй явсан суудлуудаа дүүргэв. Естой л, хэрэлдэж талцаад хэдэн жил дарга, удирдлагагүй явсныхаа цангааг гартал олон дарга томилох шиг боллоо.

Лу.Гантөмөрийн дор тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, дахиад 15 дэд даргын хамт томилсон. Гаднаас “...Пээх, дэлхийд байхгүй нам болжээ” гэцгээв. Дотроос “...Энэ бол ардчилал” хэмээн хариулав. Ямар ч л байсан АН-ын 15 дэд дарга ирэх шинэ жилээр “...Оны үйл явдал”-д баталгаатай нэрлэгдэнэ. Ингэж АН-ын 15 дэд даргыг гаднаас ч, дотроос нь ч бүтэн долоо хоног ноолов. Үр дүнд нь тэд ч “...Би АН-ын дэд дарга болсон” гэж сурталчлах шаардлагагүй боллоо.

Тэгвэл Улс төрийн зөвлөл хэмээх хамгийн том удирдлага нь нам жим томилогдоод ажилдаа оржээ. Тус зөвлөл нь намынхаа бодлогыг барих дээд байгууллага аж. Улсаар бол УИХ гэсэн үг. Улс төрийн зөвлөлд АН-ын дарга асан С.Эрдэнэ, МҮАН-ын дарга асан Да.Ганболд, АН-ын генсек асан Д.Эрдэнэбат, Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Бейсен, Д.Ганбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан А.Ганбаатар, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, АЭХ-ны гүйцэтгэх захирал асан И.Нарантуяа, АЭХ-ны дэд тэргүүн асан Ц.Одонтунгалаг, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Х.Болормаа, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Д.Баянмөнх, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга асан Л.Одсэр, ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж, Н.Жавзанпагма, Л.Даваасүрэн, Н.Пунцаг, Э.Тамир нарын 22 хүн томилогджээ. Тэдний улс төрийн түүх, угсаа гарлыг намынхан нь бол 15 дэд даргын адил “шүдлээд” сүйд л болж байгаа дуулдсан. Учир нь “...Намын эрх барих дээд байгууллагад хэн хэн орчихов” гээд яриа хөөрөө болж эхэлж буй бололтой юм. Үүнээс болоод 2023 оны наймдугаар сарын 31-нд товлогдсон АН-ынхан уламжлалт 4:11 хурал хойшилсон байна. Тэр нь АН-ын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар цуцлагджээ. Уг нь тэд ҮБХ-ны хурлаа хийж бүтцээ байгуулж чадсанаа мэдээлэх байжээ. Гэвч ҮБХ-ныхоо хурлын дараа ярьж байгаад АН-ын дарга Лу.Гантөмөр 15 дэд дарга болон ажлын албаа, Тэргүүн дэд дарга С.Баярцогт нь Улс төрийн зөвлөлөө хариуцахаар болсон байна. Энэ нь дээд түвшиндээ зөрчлийн шинжтэй “хөнгөхөөн” үл ойлголцол үүсгээд авчээ. Өөрөөр хэлбэл, АН-д хоёр давхар бүтэц зурагдсанаас болоод, эрх мэдлийн хуваарилалт дагасан зөрчилдөж эхлээд байгаа юм байна. Үүнийг ойлгоход маш амархан аж. Компаниар жишээлье л дээ. Аль ч компанийн удирдлага дээр хэн нь том байдаг билээ дээ. ТУЗ-ийн дарга уу, гүйцэтгэх захирал уу. Үүнийг бүгд мэднэ. Товчхондоо, компаниар бол С.Баярцогт ТУЗ-ийн дарга, Лу.Гантөмөр Гүйцэтгэх захирал болчихсон бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650425
0 эможи

Bayartsog
2023-09-04 08:55
Niigmiin daisan bayartsogt ahiad mandan badarch bn
keyboard_arrow_up