Хэрэг нь мөрдөн байцаалтад буцаагдаад буй “Гацуурт“-ын Л.Чинбат ХААДС-д 1 тэрбумын өртэй байна Хэрэг нь мөрдөн байцаалтад буцаагдаад буй “Гацуурт“-ын Л.Чинбат ХААДС-д 1 тэрбумын өртэй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хэрэг нь мөрдөн байцаалтад буцаагдаад буй “Гацуурт“-ын Л.Чинбат ХААДС-д 1 тэрбумын өртэй байна

2023 оны 8 сарын 29

Arslan.mn

Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат нь бусдыг авто машинаар хөөсөн, дайрахыг завдсан гэх хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байсан.

Тэгвэл уг хэргийн талаар эх сурвалжийн мэдээлснээр  хэргийн оролцогч нараас хүсэлт гаргасан тул Л.Чинбат нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр цагдаагийн байгууллагад буцаасан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл хэрэг нь удаа дараа мөрдөн байцаалтад буцаагдаад буй Л.Чинбат нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хамаарал бүхий олон компаниар дамжуулан зээл авсан боловч түүний хамраалтай  хоёр аж, ахуй нэгж өрөө  төлөөгүй явна.

Тодруулбал, "Гацуурт" ХХК-ны захирал Л.Чинбатын 67 хувийг эзэмшдэг гэгддэг "Мөнх улз" ХХК Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2001 онд 307 сая 800 мянган төгрөг, 2011 онд 120 сая 858 мянга, 2015 онд 313 сая 670 мянга, 2018 онд 596 сая 420 мянган төгрөгийг тус, тус зээлжээ. 

Гэтэл тус компани  нь өнөөдрийн байдлаар нийт 1 тэрбум 76 сая 356 мянган төгрөгийн өртэй байна.

 “Мөнх-Улз” ХХК-ийн ХААДС-аас авсан зээлд “Гацуурт“ ХХК-ийн захирал Л.Чинбат хамааралгүй гэж байгаа боловч үүнийг доорх хөтөлшгүй улсын баримт бичиг хамааралтайг харуулж буй.

Учир нь “Мөнх-Улз” ХХК-ийг  Лхагвын Чинбат, Жадамбаагийн Дашдэмбэрэл нар эзэмшдэг. “Мөнх-улз” ХХК нь Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багт тариалан нутагт хүнсний ногоо, улаан буудай тариалдаг ажээ.

Arslan.mn

Arslan.mn

Мөн Л.Чинбат нь  "Их тариалан" ХХК-иар тус санд 57 сая 353 мянган төгрөгийн өртэй байна. Тус компанийн захирлаар Л.Чинбат өөрөө ажилладаг аж.

Ташрамд дурдахад, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар “ХХААХҮЯ-ны сангуудаас, тэр дотроо ХААДС буюу хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 230 тэрбум төгрөгийн талыг нь Л.Чинбат 14 охин компаниараа дамжуулаад авчихсан байна лээ” гэж мэдэгдэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
650216
2 эможи

Зочин
2023-08-29 20:06
Хөдөлмөрийн баатар гээд боддоо оркуудаа залбирч амьдарцгаа
улны амьтад эцэг охин
2023-08-29 16:22
улны улны
Зочин
2023-08-29 14:00
Өлөн цайрсан луйварчин бус уу. Хулгай луйвараар хөрөнгөжөөд нэг л даам гарсан новшнууд
keyboard_arrow_up