Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн шилдгээр Баянхонгор, Баян-Өлгий, Дархан -Уул, Дорнод, Төв аймаг тус тус шалгарчээ Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн шилдгээр Баянхонгор, Баян-Өлгий, Дархан -Уул, Дорнод, Төв аймаг тус тус шалгарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 15, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн шилдгээр Баянхонгор, Баян-Өлгий, Дархан -Уул, Дорнод, Төв аймаг тус тус шалгарчээ

2023 оны 8 сарын 21

Arslan.mn

Бахархах түүхтэй, бахдам үйлтэй нүүдэлчдийн залгамж, өвлөн уламжлагчид хуран чуулсан энэ удаагийн соёлын биет бус өвийн наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын тодотголтойгоор амжилттай зохион байгууллаа.

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд Соёлын өвийн орон зай, бүтээлч үйлдвэрлэл, уламжлал шинэчлэл, баялаг байдал, Соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийг түгээн дэлгэрүүлэх ,илэрхийлэх хэлбэр, язгуур өв соёлоо дээдэлж, зохион байгуулалттай оролцсон, таниулан сурталчлахад амжилттай оролцсон 

  • БАЯНХОНГОР АЙМАГ
  • БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ
  • ДАРХАН -УУЛ АЙМАГ
  • ДОРНОД АЙМАГ
  • ТӨВ АЙМАГ шилдгээр шалгарч, цом батламж гардан авлаа.

Arslan.mn

“Тайж хайрхан”-ы бэлд ганзага дүүрэн нүүдэллэн ирсэн 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид маань тус тусын “Отог”-оо байрлуулж, аяны богцоо задалж, язгуур урлагийн гайхамшигтай тоглолтоо хуран цугларсан олонд дэлгэн сонирхуулсан, олон улсын байгууллагын төлөөлөгчид нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хамгаалах хамтын ажиллагааны талаар зөвлөлдсөн Монгол бахархлын өдрүүд байлаа.

Энэхүү дэлхийн соёлын фестивалийн хүрээнд уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийн төрөл зүйлтэй нэгэн дор танилцсан, хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох боломж бүрдсэн, оролцогч, үзэгч олны талархлыг хүлээсэн оюунлаг наадам болж өндөрлөлөө.

Тус фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулсан.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг давхардсан тоогоор 60 орчим мянган хүн зорин ирж, сонирхсон бөгөөд эл наадмыг санаачлан зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам,Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газарт оролцогч, олон нийт фестивалийн үр дүн, ач холбогдол өндөр байгаа талаар сэтгэгдэл, талархлаа илэрхийлсээр байна.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Монгол орны болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын арга хэмжээ бий болох, Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Мөн хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.Arslan.mn

Аймаг нийслэлийн отгоор зочилж, оролцогч улс орон, байгууллагуудын хүрээ, өргөө соёлын өвийн өртөөгөөр аялан “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт тэргүүтэй өвөрмөц тансаг урлагийн тоглолт үзэж , Их насны морьдын уралдаан, 64 бөхийн барилдаан, сур харваа зэрэг үндэсний спортын 15 төрлийн уралдаан, тэмцээнийг сонирхон, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 200 орчим аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа, орон орны 9 үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг 30 гаруй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан 700 гаруй сонин содон, шилдэг, онцлог тоглолт, үзүүлбэр, арга хэмжээг үзэгч олондоо дэлгэн толилуулсан өргөн дэлгэр фестиваль болж өндөрлөлөө.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649903
0 эможи

keyboard_arrow_up