“Цагаан суварга“ зэрэг Монголын томоохон ОРДУУДЫГ УХЧИХААД цэцэрлэг, сургууль барьлаа гэв үү “Цагаан суварга“ зэрэг Монголын томоохон ОРДУУДЫГ УХЧИХААД цэцэрлэг, сургууль барьлаа гэв үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Цагаан суварга“ зэрэг Монголын томоохон ОРДУУДЫГ УХЧИХААД цэцэрлэг, сургууль барьлаа гэв үү

2023 оны 8 сарын 21

Arslan.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд сишиал орчинд Н.Номтойбаяр эцэг, эхээ "Жил бүр 40 сургууль 30 эмнэлэг 400 км зам тавих татвар төлж яваа тэтгэвэрийн хүмүүс" гэж сэвүүлсэн нь олны дургүйцлийг хүргэв. 

Энэ гэр бүл дэлхийд тун ховор 240 сая тонн хүдэр, 1,8 сая тонн зэсийн нөөцтэй "Цагаан суваргын орд" зэрэг Монголын томоохон ордуудыг өөрсдийн болгож, Монголын толгой баячуудын эгнээнд шилжсэн. Гэтэл өнөөдөр тэд өөрсдийн хүчээр энэ эгнээнд шилжиж, сургууль, цэцэрлэг барьсан мэт аашилж суугаа нь олны дургүйцлийг өөрийн эрхгүй хүргэсэн биз...

2018 онд 30 гэр бүл гэгч нэр томъёо улс төрийн хүрээнд гарч, түүнийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр тэргүүлж байв. Тухайн үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд чуулганы хуралдааны үеэр  "30 гэр бүлийн нэг нь нөхөр Н.Номтойбаяр та мөн шүү. Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз эзэмшдэг. "Цагаан суварга” бол танай гэр бүлийн өмч биш монголын ард түмний өмч. Хууль бус гэж би ойлгож байгаа. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй. Түүгээрээ та буруутай. Тийм учраас би хууль бусаар баяжсан хүмүүст хариуцлага тооцно. Авсан "Цагаан суврага”-ын ордоо ард түмэнд буцаагаад өг” хэмээн мэдэгдэж байв. 

Тэгвэл өнөөдөр нийтэд хүрсэн мэдээллээр МАК  компани 23 тусгай зөвшөөрөл бүхий 56 мянган га газар эзэмшиж байгааг ил болгосон. Үүгээрээ тус компани тусгай зөвшөөрөл эзэмшлийнхээ тоогоор улсад хоёрдугаар бичигдэж байна. МАК хамгийн анх 1995 Нарийн сухайтад тусгай зөвшөөрөл авч байсан бол хамгийн сүүлд 2022 "Шүүт" гэх газарт тусгай зөвшөөрөл авчээ. 

Эдгээр 23 тусгай зөвшөөрлийн хугацаа хамгийн сүүлийнх нь гэхэд 2048 онд дуусаж байна. Мэдээллийн эхэнд дурьдсан "Цагаан суварга"-ын ордыг 2044 хүртэл эзэмших аж. 

Гэтэл тэд шинэ хот байгуулах хэмжээний улсын баялгийг  ухчихаад сургууль, цэцэрлэг барьсан гэж өөрсдийгөө дөвийлгөнө !

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
649891
3 эможи

Зочин
2023-08-21 12:05
Улсын баялгийг хувьдаа авч хав дарчаад баян тарганаа гайхуулах хэрэггүй
keyboard_arrow_up