ШИЛЭН: Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Пүрэвдоржийн хүү П.Хурц “аялал жуулчлалын зориулалт“-аар 32 барилга,байгууламж эзэмшдэг ШИЛЭН: Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Пүрэвдоржийн хүү П.Хурц “аялал жуулчлалын зориулалт“-аар 32 барилга,байгууламж эзэмшдэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШИЛЭН: Монголбанкны Ерөнхийлөгч асан Б.Пүрэвдоржийн хүү П.Хурц “аялал жуулчлалын зориулалт“-аар 32 барилга,байгууламж эзэмшдэг

2023 оны 8 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас явуулж буй "5Ш” ажиллагааны хүрээнд зарим мэдээллийг нийтэд ил болгосон. "Шилэн" ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн оролцоотой компани болон тусгай сангуудын мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулж эхэлсэн. Тэгвэл Барилга, хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8404 дүгнэлт болон 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөлтөд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийг нээлттэй байршуулсан юм. 

Тэгвэл нийтэд ил болсон мэдээллээр "аялал жуулчлалын зориулалт" нэрээр газар эзэмшиж, барилга барьсан этгээдүүдийн мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байна. 

Тухайлбал,  нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзэхэд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Пүрэвдоржийн хүү П.Хурц БОГИНЫН АМАНД  "аялал жуулчлалын зориулалт"-аар  "Уорлдстандарт" гэх компанийн нэр дээр нийт 32 барилга, байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлагджээ. 

Пүрэвдоржийн Хурц нь их хэмжээний мөнгөөр тансаг зэрэглэлийн барилга, хаус барьж, баячуудад худалдаалан мөнгө эргэлдүүлдэг нэгэн бөгөөд түүний мэдэлд байдаг “Seven star” компани нь хотын төвийн А бүс төдийгүй Зайсан гэх мэт өндөр зэрэглэлийн бүсэд хэд хэдэн хороолол, хотхоныг барьж байгуулсан. 

Мөн түүний эзэмшилд байдаг “Сипоко” ХХК Хан-Уул дүүрэгт зочид буудал болон Зайсангийн аманд 10 гаруй хаус, “Энхжин” хотхоныг барьж худалдсан. Түүнчлэн Хурц нь “Жинхэнэ уянга” ХХК-ийнхаа нэр дээр “Бурхантай цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд, Зайсангийн хөшөөний баруун доор 1.9 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ тансаг зэрэглэлийн 10 хаус бүхий 100 айлын “Гэрэлт” хотхон болон “Golden Buddha-Zaisan central” гэх 16 давхар орон сууц, үйлчилгээний цогцолбор бүхий барилга барьж, худалдсан. Мөн Пүрэвдоржийн Хурцын төрсөн ах Пүрэвдоржийн Хангал нь “Ханхур холдинг” ХХК-аараа Зайсан толгойн зүүн хойно 16 давхар, зургаан блок шилэн барилга бүхий “Seven star residence & shopping mall” гэх орон сууцны хороолол, үйлчилгээний цогцолбор барьж байгаа. 

Энэ бүхнээс харахад томууд "аялал жуулчлалын зориулалт"-аар газар авч, захирамж гаргуулан орон сууцны хороолол босгодог болсны тод жишээ нь...

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
649821
3 эможи

DR DANIEL
2023-08-19 19:42
Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй. Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн амьжиргааны эх үүсвэртэй бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах холбоотой донор. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бүү сонирхоорой apollohospitals1000@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу Whatsapp: -- 393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL
DR DANIEL
2023-08-19 19:41

Зочин
2023-08-18 12:14
Улсын Төсвийн мөнгийг ингэж идэж ууж угааж гадагшаа гаргаж гадаад руу шилжүүлдэг, Бусад Улс Оронд Байрлаж Амьдарч Дээд Зэрэглэлийн Хот Хаус Оронд амьдарч Манай Эх Орон мөнгө олдог Мөнгөний Уурхай болжээ
ШИЛЭН
П.Хурц

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up