С.Амарсайхан Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав С.Амарсайхан Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2023 оны 8 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Олон Улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази номхон далайн бүсийн захирал Александр Матью, Олон Улсын Улаан загалмайн хорооны Зүүн Азийн бүсийн орлогч дарга Борис Келечевич болон Австрали, Хятад, Финланд, Япон улсын Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Шадар сайд өнгөрсөн хугацаанд Монгол оронд тохиолдож байгаа байгалийн гамшиг зуд, үер, цасан болон шороон шуурга, ган гачигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг яаралтай, шуурхай хүргэхэд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны “Яаралтай тусламжийн сан”-аас санхүүгийн дэмжлэг байнга үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ.

Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох, байгалийн гамшигт үзэгдэл, томоохон хэмжээний гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэд, олон нийтийн даван туулах чадавхыг бэхжүүлэхэд Та бүхний зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг уриалж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг даван туулах олон нийтийн чадавхыг сайжруулж, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад Монголын улаан загалмай нийгэмлэг Засгийн газартайгаа үр дүнтэй хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649497
0 эможи

Зочин
2023-08-08 02:04
Fantastic work, Mike. Since I currently make more than $36,000 each month from just one simple web business, I commend your efforts. Despite the fact that these are the most basic internet operations occupations, you nd-05 may start making a reliable online income with as little as $29,000. . . Modify your connection—————————>>> https://Www.FB.DailyPay7.Com
Зочин
2023-08-07 18:34
Guilagchin gdg chine l ene dee
keyboard_arrow_up