Сэлбэ голын ус халихад “АВЛИГА ХОРООЛОЛ“ нөлөөлсөн нь үнэн Сэлбэ голын ус халихад “АВЛИГА ХОРООЛОЛ“ нөлөөлсөн нь үнэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сэлбэ голын ус халихад “АВЛИГА ХОРООЛОЛ“ нөлөөлсөн нь үнэн

2023 оны 7 сарын 06

Arslan.mn

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Туул, Дунд гол үерийн түвшинд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан нь зарим газраараа сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр үерт автсан зарим газарт очиж нөхцөл байдалтай танилцаад УОК, НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Нийслэлийн зургаан дүүргийн 18 цэгт үерийн эрсдэл үүсчээ. Хойд чиглэлийн зуслангийн голын эрэг дагуух газрууд, Дарь-эх, Дамбадаржаа, Улиастай, “Алтай” хотхон, “S outlets” дэлгүүр орчим зэрэг нэн эрсдэлтэй найман цэг байна. Эдгээр газрын байршлыг олон нийтэд мэдээлж урьдчилан сэргийлэх ажлыг хийгээд байгаа аж. Өнгөрсөн шөнө гэхэд холбогдох байгууллагуудын 700 гаруй алба хаагчид эдгээр газар болзошгүй эрсдэлээс сэргийлэн бэлэн байдлыг ханган ажиллажээ.

Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд онцлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ болон Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очлоо. “Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь дунд голын урсацыг сааруулж байгаа учир УОК, НОК-ийнхон эхний ээлжид “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг голдирлоор нь урсгах арга хэмжээ аваад байгаа аж. 20О8 онд анх “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
648781
2 эможи

Зочин
2024-04-08 10:00
Туйлын үнэн. Саруул хотхон, Дүнжингарав, Нархан , жаргалан хотхонууд усанд автах ойрхон бна!!!!!
Зочин
2023-07-06 20:08
Үе үеийн нийслэлийн удирдлагууд буруутай
keyboard_arrow_up