Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж буй Ё.Баатарбилэг нарт өнөөдөр ЯЛ ОНООНО Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж буй Ё.Баатарбилэг нарт өнөөдөр ЯЛ ОНООНО
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж буй Ё.Баатарбилэг нарт өнөөдөр ЯЛ ОНООНО

2023 оны 7 сарын 03

   Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 47 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн сарын 26-нд дууссан билээ. Улмаар 48 иргэнийг гэм буруугүйд тооцож, 32 иргэн, 4 хуулийн этгээдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн юм.

     Шүүхээс шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлаарх дүгнэлт болон хохирол, хор уршгийн талаар гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа зарим шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэмт хэргийн хохирол төлбөрийг нөхөн төлөх хугацаа олгохыг хүссэн тул шүүх бүрэлдэхүүн энэ санал, хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2023 оны долдугаар сарын 03-ны өдрийн буюу өнөөдөр 14.00 цагт товлоод байгаа билээ.

Шүүхээс дараах шүүгдэгчдийг гэм буруутайд тооцсон байдаг.

Л.Аззаяа, Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү,Б.Даажамба, Б.Чойжилжалбуу, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Ш.Бүтэд, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Л.Ням-Очир, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, П.Мягмардорж, Ё.Баатарбилэг шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны харгуй” ХХК-удыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648633
0 эможи

keyboard_arrow_up