Нүүрсний сонсголыг гацаагч Г.Ганболд ажлын хэсэгт дахин багтжээ Нүүрсний сонсголыг гацаагч Г.Ганболд ажлын хэсэгт дахин багтжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрсний сонсголыг гацаагч Г.Ганболд ажлын хэсэгт дахин багтжээ

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.06.16/ “Нүүрсний хулгайн” асуудлаар дахин ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ.

Тодруулбал, “Нүүрсний хулгайн” асуудлыг үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-аар хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ингэснээр өмнөх түр хороо болох Г.Ганболд гишүүний нэг жилийн турш удирдсан түр хороо татаг буугдаж байгаа юм.

Гурав хоногийн өмнө шинэчлэн байгуулагдаж, ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар томилогдон орж ирэв.

Харин гишүүдэд 

  • Хилийн боомтын асуудлын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд
  • Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
  • Хуул зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд нар багтжээ.

Харин сонирхолтой нь хуулийн хугацаандаа ажлын тайлан, нотлох баримтын сонсголоо ч хийж чадаагүй өмнөх түр хорооны дарга Г.Ганболдыг тус түр хороонд багтаасан нь хачиртай. Нүүрсний сонсголыг гацаагч гэж цоллуулж байгаад гэдэг утгаараа. Түүнд чухам дахин ямар найдлага тавьж ийн оруулж ирснийг асуух хэрэгтэй байх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648269
0 эможи

keyboard_arrow_up