С.Эрдэнэд холбогдох хэргийг сэргээж, ХИЛИЙН ХОРИГ тавьжээ С.Эрдэнэд холбогдох хэргийг сэргээж, ХИЛИЙН ХОРИГ тавьжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнэд холбогдох хэргийг сэргээж, ХИЛИЙН ХОРИГ тавьжээ

2023 оны 6 сарын 09

Сайдаар ажиллаж байхдаа С.Эрдэнийг хууль зөрчин нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг "Капитал" банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр гаргасан гэх үйлдлийг сэргээн шалгаж, хилийн хориг тавьжээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Эрдэнийг улс төрд нөлөө бүхий Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа хууль зөрчин нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс мөнгөн хөрөнгийг "Капитал" банкны харилцах болон хадгаламжийн дансанд байршуулах шийдвэр гаргаж, “Капитал банк” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ буюу албан тушаалын байдлаа урвуулан их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн хэргийн мөрдөн байцаалтыг яллагдагч С.Эрдэнийг оргон зайлсан, улсын хил нэвтрэн гарсан гэх үндэслэлээр түдгэлзүүлсэн байсныг прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэн.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны зургаадугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр буюу яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч С.Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647954
1 эможи

DR. LOUIS
2023-06-09 18:38
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: 60176359983 Үнэ: $650,000 доллар
keyboard_arrow_up