Шадар сайд С.Амарсайхан Налайх дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж байна Шадар сайд С.Амарсайхан Налайх дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан Налайх дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж байна

2023 оны 5 сарын 02

Нийслэлийн Налайх дүүрэгт өнөөдөр “Шилэн төр цахим шилжилтэд-Таны оролцоо” уулзалт болж, дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж байна.

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Налайх дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагч нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх” жил болгон зарлаж, цахимжилтыг эрчимжүүлж, хүнд суртлыг арилгах “Шилэн ажиллагаа”-тай холбогдуулан төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж, тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах талаар Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Налайх дүүргийн холбогдох төрийн албан хаагчид, хороодын хэсгийн ахлагч нарт мэдээлэл өгч, холбогдох хууль тогоомжийн хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
646702
1 эможи

keyboard_arrow_up