ЭТТ-д тогтоосон “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ ЭТТ-д тогтоосон “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 15, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭТТ-д тогтоосон “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ

2023 оны 4 сарын 21

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдан болно. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсн Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Тогтоолын төслийг Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир өчигдөр танилцуулсан.

Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тодорхой арга хэмжээ авснаар компанийн санхүүгийн нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн. Засгийн газар онцгой дэглэмийг сунгах шаардлагад нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын өртөг зардлыг бууруулах, ил тод байдлыг хангах, биржийн арилжааг боломжит түвшинд тогтвортой хадгалах, сайжруулах, компанид үүссэн сөрөг асуудлуудыг арилгах хэмээн дурдсаныг тэмдэглэв. 

Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсноор татвар, хураамж 1.6 дахин нэмэгдсэн. Нүүрсний зах зээлийн өрсөлдөөн сайжирч,  эдийн засагт нааштай сэргэлт гарч байна.

Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон хууль зүйн үндэслэл, түүний ажил үүргийн давхардал, БНХАУ-ын төмөр замтай холбогдоогүй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, иргэдэд олгосон 1072 хувьцааг “амь оруулах”, ногдол ашиг олгох, нууцаар байгуулсан оффтэйк гэрээнүүдийг хүчингүй болгосон эсэх, нүүрс угаах, баяжуулах үйлдвэр, цахилгаан станцын бүтээн байгуулалт, хөндлөнгийн аудитын байгууллагыг сонгосон шалгуур зэрэг асуудлуудаар асуулт асуужээ.

Шадар сайд С.Амарсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүд хариулт өгсөн байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, 1992 оны онд шинэ Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагаа тасралтгүй явж байна. Үндсэн хууль батлагдахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан зарим эрх зүйн баримт бичиг одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа нь Үндсэн хуульд нийцэж байгаа болон онцгой дэглэм тогтоох асуудал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягтлав.

Шадар сайд С.Амарсайхан “Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилсноор татвар, хураамж 1.6 дахин нэмэгдсэн. Нүүрсний зах зээлийн өрсөлдөөн сайжирч,  эдийн засагт нааштай сэргэлт гарч байна. Нүүрсний хулгайтай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу үүссэн, мөрөн байцаах шатанд байгаа олон хэрэг байгаагийн дотор зөвхөн эрүүгийн хэрэг 45 байна” гэв.

Эдгээрээс зөвхөн дөрөв нь шүүхэд шилжжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646368
0 эможи

keyboard_arrow_up