“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан 70 саяын “хахууль авсан“ хэргийг шалгаж дуусав “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан 70 саяын “хахууль авсан“ хэргийг шалгаж дуусав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан 70 саяын “хахууль авсан“ хэргийг шалгаж дуусав

2023 оны 4 сарын 11

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхантай холбоотой авлига, албан тушаалын хэрэг удаа дараа гарч байна. Бид өмнөх дугаартаа тус үйлдвэрийн ерөнхий инженер бөгөөд Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга Т.Батмөнх 2012 онд үйлдвэрлэсэн “Лексус-570”-ыг 16 сая төгрөгөөр худалдан борлуулсан хэрэгт албан тушаалаа ашиглан оролцсон хэргийг шүүх хянаж байгаа талаар уншигчдадаа хүргэсэн.

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн өөр нэг албан тушаалтны хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Тодруулбал, тус үйлдвэрийн Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан эрх мэдлээ урвуулж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 70 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Тэрбээр тендерт оролцсон нэгэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад ялуулсныхаа “шагнал”-д үеэл дүүгийнхээ эзэмшлийн “Өсөх плюс технологи” ХХК-ийн дансаар дамжуулан уг мөнгийг авсан аж. 

Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг буурахгүй байгаад дүгнэлт хийж Орхон аймгийн Прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн нь ч үүнтэй холбоотой гэсэн мэдээлэл байна. Тус аймагт 2022 онд төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг 16 байсан бол улирлын байдлаар найман гэмт хэрэгт төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтнуудыг яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ. Тэднээс цөөнгүй нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх
бүхий албан тушаалтан аж. Энэ нь зөвхөн Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьсан хэргийн тоон мэдээлэл . Харин НПГ-ынхан хяналт тавьсан олон хэрэг байгаа.

 

Г.Цолмон

Эх сурвалж: Өнөөдөр сонин
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646023
0 эможи

keyboard_arrow_up