Д.Бат-Эрдэнэ: УИХ-д төлөөлөлгүй болбол өмнөговьчууд л хохирно Д.Бат-Эрдэнэ: УИХ-д төлөөлөлгүй болбол өмнөговьчууд л хохирно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Бат-Эрдэнэ: УИХ-д төлөөлөлгүй болбол өмнөговьчууд л хохирно

2023 оны 3 сарын 29

Arslan.mn

УИХ-ын гишүүд Д.Бат-Эрдэнэ нүүрсний хэрэгт холбогдсон бөгөөд тэрээр энэ асуудлаар "Миний хувьд Өмнөговь аймгийн 70 мянган хүний төлөөлөл. Өмнөговь бол Монголын эдийн засаг төсвийг голлон авч явж байгаа аймаг. Өмнөговьчууд сайхан амьдрахын тулд төрдөө төлөөлөлтэй байх ёстой. Хоёр гишүүнийх нь эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Жилийн хугацаанд дахиж нөхөн сонгууль явагдахгүй. 

Төлөөлөлгүй болохоор яах вэ? Зөв хөрөнгө оруулалт хийх нь Өмнөговьчуудад чухал биз дээ. Том хөгжлийн асуудалд оролцох нь гишүүдийн үүрэг. Хоёр төлөөлөл нь байхгүй болбол Өмнөговьчууд л хохирно. Тэд гишүүнээрээ дамжуулж төлөөлөх эрхээ алдана. Гишүүний эрхийг түдгэлзүүлэхгүй байлаа гээд хууль хяналтын байгууллагаас зугтаах, шалгуулахгүй байх асуудал байхгүй. Иргэдээ төлөөлөхийн тулд гишүүнээс түдгэлзэхгүйгээр хуулийн байгууллагын мөрдөн байцаах ажилд оролцох нь зөв гэж үзэж байна. Энэ асуудлыг зөв хармаар байна. 

Миний хувьд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй" хэмээв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
645743
3 эможи

Зочин
2023-03-31 10:02
Чи хохирох уу? ӨМНӨГОВЬЧУУД ХОХИРОХ УУ? ГЭДГИЙГ цаг хугацаа харуулна.
ЗАЙЛ
2023-03-30 12:48
ХҮНИЙ АДАГ АМЬТАН НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРЧ БАЙНА
Зочин
2023-03-30 10:21
ёстой гуцдаг, өмнөговьчуудын ганцаараа, хэдэн бөгс долоогч нартайгаа насаар идсэн өөрөөр юу гийгүүлсэн бэ? өмч хувьчлалын үеэс эхлээд жирийн иргэдийн хувьцааг тонож тавантолгойн хувьцаа эзэмшигч болсон. хулгайн болон бусад хэргээ халхалж хамгаалахын тулд л УИХ-д суудаг, хуралдаа ч суудаггүй, суусан ч хэлгүй дүлий дүмбэ өмнөговийг юугаар гийгүүлсэн бэ, өмнөговьчуудад хүүхдийн цэцэрлэг сургууль эмнэлэг болох мөнгийг ганцаараа цусалсан нь баригдахаар нэг их хайр зарласан уу
шалгуул
2023-03-30 08:11
ТӨЛӨӨЛЖ юугаар гийгүүлсэн юм вэ? УИХ ын гишүүдээ сонгуулын дараа шууд мартдаг шүү
Иргэн
2023-03-30 07:59
Ккк ичдэггүй хулгайч вэ.Өмнөговьчуудыг хулгайч болгох гээ юу
Иргэн
2023-03-29 20:05
Энэ хүнд ичих нүүр алгаа. Өөрөөс нь өөр хүн Өмнөговьд байхгүй юм шиг л ярих юмаа.
Зочин
2023-03-29 16:38
Өмнөговийн иргэдийн төлөө жигтэйхэн санаа зовдог нэг улстөрч гараад ирэв үү ? наад үлгэрээ цэцэрлэгийн хүүхдэд ярьж өг ...аягүй бол цэцэрлэгийн хүүхдүүд ч та нарын худалч, хулгайч гэдгийг мэддэг болсон байх дөө
зочин
2023-03-29 16:35
айж үхлээ
keyboard_arrow_up