Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ

2023 оны 3 сарын 24

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэж байна.  

Энэ үеэр тэрбээр "Өөрийнхөө хүсэлтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан. Энэ салбарт надаар хариуцуулж хийлгэх ажил нь хууль эрх зүйн орчны шинэчлэл байсан. Ялангуяа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл. Энэ бол 4-5 Засгийн газар дамнан яригдаж байсан асуудал байсан. Гишүүд, байнгын хороо, яамныхаа хамт олныхоо дэмжлэгтэйгээр УИХ-аар оруулж хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлүүлсэн. Олон зүйлийг өөрчлөх тэмүүлэлтэйгээр тухайн ажлыг хийгээд гурав орчим сар боллоо.

Тодорхой хэрэгт холбогдуулан өнгөрсөн гурван сарын турш нийгмийн сүлжээгээр миний эсрэг зохион байгуулалттайгаар гүтгэлэг, дайралтууд ирлээ. Янз бүрийн хүмүүс үүнийг зохион байгуулсан. Захаасаа зарим нь ил болж байна. Хөрөнгө мөнгө их гаргасан. Олон нийтийн мэдээлэл дээр үндэслээд прокурорын байгууллагаас надад хэрэг үүсгэсэн. Миний зүгээс энэ асуудлаар удаа дараа мэдээлэл хийсэн байгаа.

Нүүрсний хулгайн хэрэгт миний хувьд ямар ч холбоогүй. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэдэг бүлэгт холбогдуулсныг ямар ч баримт нотолгоогүй зүйл гэж үзэж байна. Өмнө нь зохиомол хэрэг гэж сонсож байсан учраас үүнийг үзээгүй. Тиймээс хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа. 

Өөр нарийн зүйл ярих боломжгүй байна. Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэж байсан чуулганыг өчигдөр юм шиг санаж байна. Дэмжихээс аргагүй асуудал байдаг. Өргөн хүрээний бүхий л асуудлыг дэмжиж ажилласанд баярлалаа" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645651
0 эможи

Зочин
2023-03-24 13:25
Энэ ч харин үнэн байхаа үнэхээр шудрага залуу шүү
keyboard_arrow_up