М.Оюунчимэг, П.Анужин ,Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам“ нар гэр бүлийн тухай ХУУЛИЙГ ЧАНГАЛНА“ М.Оюунчимэг, П.Анужин ,Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам“ нар гэр бүлийн тухай ХУУЛИЙГ ЧАНГАЛНА“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

М.Оюунчимэг, П.Анужин ,Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам“ нар гэр бүлийн тухай ХУУЛИЙГ ЧАНГАЛНА“

2023 оны 3 сарын 17

Arslan.mn

Гэр бүлийн салалт, хүчирхийлэл газар авч учир мэдэхгүй бага насны хүүхдүүд хохирсоор багагүй хугацаа өнгөрлөө. Ялангуяа сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд хойд эцэг, эхдээ зодуулж амиа алдсан гэх хэргүүд нийгэмд ил болж, олны сэтгэлзүйд нөлөөлж буй юм.

Тиймдээ ч УИХ-ын хаврын чуулга эхэлсэн эдгээр өдрүүдэд гэр бүлийн хуулиа чангалах, хүүхэд хүчирхийлэгчдэд оноох хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг иргэд олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсээр байна.

Уг асуудлаар МАН-аас сонгогдсон УИХ-ын эмэгтэй гишүүд анхаарч эхэлсэн тухайгаа дурдаж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НББХ-ны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар дараах зүйлсийг онцолжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хохирогчийг хамгаалах, урт хугацааны сэтгэл зүйн эмчилгээ үзүүлэх, гэр бүлийн орчинд хэн нэгэн хүчирхийлэлд өртөхгүй байхыг хуулиар зохицуулна. Хүүхэд хамгаалал, хариуцлагын асуудлыг чангатгах, аль болохоор гэр бүлийн үнэ цэнийг хамгаалсан заалтуудыг тусгах, эцэг эхийн хариуцлагыг нэмэх үүднээс хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, тэтгэмжийг тухайн иргэний данснаас шууд татдаг байх зохицуулалтыг оруулах тухай заалтуудыг оруулж өгнө гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645484
0 эможи

Зочин
2023-03-17 11:57
үнэт капиталыг өсгөж хүмүүжүүлж сурган хүмүүжүүлж байгаа хамгиын хүндтэй эхчүүддээ сарын 50 мянган төгрөг өгчөөд цалинтай ээж гээд байгаа чинь үнэн утгагүй байна.Энэ хөтөлбөрийг өөрчлөж хүүхдээ асарч байгаа ээжийн 50 мянийг цалингийн доод хэмжээ 550000 болгох санал оружлахыг хүсье
Зочин
2023-03-17 11:54
ХҮҮХДИЙН МӨНГӨ БҮХ ХҮҮХДЭД ӨГҮҮЛЭЭЧЭЭ ЯАЦОРСОН ХҮМҮҮС ВЭ ТА НАР ЧИНЬ. БАС ХҮҮХДЭЭ ХАРЖ БАЙГАА ЭХЧҮҮДИЙН ЦАЛИНТАЙ ЭЭЖ ХӨТӨЛБӨРИЙН 50 МЯНГИЙГ 550000 БОЛГООЧЭЭ ЭХЧҮҮД ЯМАР ХҮНД АЖИЛ ХИЙЖ БАЙГААГ ТА НАР ӨӨРСДӨӨ МЭДНЭ БИЗДЭЭ АЛЬЭСВЭЛ ААВ ЭЭЖЭЭРЭЭ, ХҮҮХЭД АСРАГЧААРАА ХАРУУЛЧИХДАГ БОЛОХООР ЭГЭЛ ЭХЧҮҮДИЙН ЗОВЛОНГ МЭДДЭГГҮЙ ЮМ УУ ??? Энэ хэцүү үед бүр хэцүү байна эхчүүд эх орны ирээдүйн үнэ хүндтэй юугаар ч орлуулах аргагүй үнэнт капиталыг
keyboard_arrow_up