ШУУД: Хөгжлийн Банкны өнөөдрийн сонсголд 78 ГЭРЧ ОРОЛЦОНО ШУУД: Хөгжлийн Банкны өнөөдрийн сонсголд 78 ГЭРЧ ОРОЛЦОНО
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУД: Хөгжлийн Банкны өнөөдрийн сонсголд 78 ГЭРЧ ОРОЛЦОНО

2023 оны 3 сарын 16

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд төслүүдтэй холбоотойгоор 78 гэрч оролцуулахаар дууджээ. 

Тухайлбал, үдээс өмнөх хуралдаанаар Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл (2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй)-ийн талаар хэлэлцэнэ.

Үдээс хойш

  • Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох;
  • Үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох 70 тэрбум төгрөг хүртэл төгрөгийн санхүүжилт олгох; асуудлыг авч хэлэлцэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645453
0 эможи

keyboard_arrow_up