Х.Нямбаатар: Монголчууд тоон гарын үсэг бүхий чиптэй паспорттой боллоо, БАЯР ХҮРГЭЕ Х.Нямбаатар: Монголчууд тоон гарын үсэг бүхий чиптэй паспорттой боллоо, БАЯР ХҮРГЭЕ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Монголчууд тоон гарын үсэг бүхий чиптэй паспорттой боллоо, БАЯР ХҮРГЭЕ

2023 оны 3 сарын 15

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

-Өнөөдрөөс цахим гадаад паспорт олгох ажил албан ёсоор эхэлж байна. Анхны захиалгыг өгсөн иргэдэд өнөөдөр цахим гадаад паспортыг гардууллаа.

Цахим үндэстэн болох хамгийн том ажил бол энгийн гадаад паспортыг чиптэй, цахим болгон шилжүүлж буй үйл явдал юм. Зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Чингис хаан нисэх онгоцны буудалд цахим гарц нэвтрүүлнэ. Ингэснээр иргэд гадаадад зорчих, эх орондоо ирэхдээ өнөөдрөөс олгож буй цахим паспортыг захиалж авснаар хүнтэй огт харьцахгүй цахим хаалгад паспортоо уншуулаад хилээр нэвтрэх боломжтой болно. Цаашид Монгол Улсын 37 боомтоос гурвыг нь эхний ээлжид цахим хаалгатай болгоно.

Шинэ паспорт 48 хуудастай. Хуудас нь төрийн тахилгат уул, улаан номд орсон амьтдын зурагтай. Нууцлалын бүх шаардлагыг хангасан тул зураг солих, нэр хуурамчаар үйлдэх зэрэг ямар ч боломжгүй.

Улсын бүртгэлийн бүх байгууллагаар цахим гадаад паспортыг олгож байна. Заавал шинэ паспортыг авах шаардлагагүй өмнөх паспортоо ашиглаж болно. Магадгүй, паспортын хугацаа нь дууссан бол энгийн болон цахим гадаад паспортоос өөрөө сонгоод захиалах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645440
0 эможи

Hentiin - Ene Teneguudees Zaitai Holhon baisan deer shuu !
2023-03-16 16:50
MAN - namiihan - Tanar Huzaad Baigaarai ! ! ! Tanar ( 100% - 0.5 % ) Ajiliin dunguj 0.5 % Yum hiicheed Yu geed Huzaad Baigaa Yum be? MAN - namiihan Tanar Zaliin Avaad Ajilaj baigaa shuu ! Huzaad Baigaarai !
Hentiin Nuhduud Yuch hiij mednee ? " Holhon zaitai l" Bolgoomjtoi Baigaarai !
2023-03-16 16:43
Yuch bolj meden - Yuch hiij mednee ! Hentiin Nuhduudiig Dagaj Dalgnah Hergui ! Shoron Oron Shuud l Oruulna !
Hentii - hnees - Bolgoomjtoi Baigaarai Yuch bolj meden shuu !
2023-03-16 16:36
Teneg emuu ? Haishaa yum be? Huzaad baigaarai !
keyboard_arrow_up