С.Баярцогт: Улсын 2016 оны төсвөөс АСЕМ зохион байгуулахаар 50 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр УИХ-аас гарч байсан С.Баярцогт: Улсын 2016 оны төсвөөс АСЕМ зохион байгуулахаар 50 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр УИХ-аас гарч байсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

С.Баярцогт: Улсын 2016 оны төсвөөс АСЕМ зохион байгуулахаар 50 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр УИХ-аас гарч байсан

2023 оны 3 сарын 13

Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ. 

Гурав дахь удаагийн нээлттэй сонсголоор тус банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж буй. 

Сонсголын эхэнд “Асем Вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11 дэх уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. 

Тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцож, Хянан шалгах түр хорооны дарга Ж.Энхбаярын асуултад хариулав. 

Сангийн сайд асан С.Баярцогт:
АСЕМ бол Ази Европын дээд хэмжээний уулзалт бөгөөд Европын 30, Азийн 21, Олон улсын хоёр байгууллага оролцсон маш том нээлттэй платформ. Монгол Улс 2008 онд элсэн орсон ба 12 жилийн дараа Монголд зохион байгуулах завшаан олдсон. Үүнийг Улс төрийн олимп ч гэж нэрлэдэг, тиймээс тооцоо судалгаатай санхүүжүүлэхгүй бол зохион байгуулагчид ашиг гарахгүй тохиолдол гардаг.  2014 оны 12-р сарын 30-нд Ерөнхийлөгчийн зарлигаар АСЕМ-ийн 16-р дээд хэмжээний уулзалт, 20 жилийн ойг 2016 онд Монголд хийх шийдвэрийг гаргасан. Зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайд ахалж ажилласан.

АСЕМ-тай холбогдуулж Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилтод 21.1.4-т АСЕМ-ийг 2016 онд УБ-т зохион байгуулах шийдвэрийг гаргаж УИХ-д хэлэлцсэн. АСЕМ зохион байгуулахаар Монгол Улсын 2016 оны төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан.

АСЕМ-ийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх болсон шалтгаан:
Өмнөх 10 удаагийн АСЕМ уулзалтын туршлагыг судалсан. 1996 онд Бангкокт болж байсан. Зарим улсад дэд бүтэц байгаагүй байсан тул АСЕМ Вилла барьж түүнийгээ улс нь ашиглаж чадаагүй дампуурсан тохиолдол гарч байсан. Бидний хувьд дэлхийн 51 улсуудын олон тэргүүн, ерөнхий сайд, өндөр албан тушаалтнуудыг хүлээн авах дэд бүтэц байгаагүй байсан тул нэг зочид буудалд  5-аас дээш хүнийг байлгах нь аюулгүй байх боломжгүй. Тиймээс ҮАБЗ хуралдаж төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн хотхоныг Их тэнгэрт байгуулах санал яригдсан. Тусгай хамгаалалттай, ДЦГ учир төлбөрийн чадвартай хувийн хэвшлүүдэд санал тавьж ЗГ-т оруулж байсан. Тухайн үед би Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын дарга, Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байв.

2015 оны 8-р сарын 17-нд ЗГ-ын хурлаар хэлэлцэн 331-р тогтоолыг гаргасан.

Монгол Улсын Хөгжлийн банкны 7.1.1, 16.2-р заалтыг үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан. 2011 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Сангийн сайдаар ажиллаж байхдаа би Хөгжлийн банкны тухай хуулийг санаачилж, боловсруулж, батлуулсан. 226-р тогтоолыг хэлэлцэж байхад сангийн сайдаар Ж.Эрдэнэбат ажиллаж байсан ба энэхүү хоёр тогтоолыг энд байгаа хүмүүс анхаарах хэрэгтэй. Тогтоолыг Ерөнхий сайд, асуудал оруулсан сайд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Энэ тогтоолыг Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
- АСЕМ Виллатай холбоотой асуудлаар УИХ-ын шийдвэр байхгүй байхад  Засгийн газар гаргасан байна гэсэн Хөгжлийн банкны өөрийнх нь дүгнэлт байна. Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд АСЕМ Вилла хотхоныг санхүүжүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргасан байсан уу? Хөгжлийн банкнаас санхүүжүүл гэсэн шийдвэр байхгүй юм байна, тийм үү?

Сангийн сайд асан С.Баярцогт:
Байгаа, энэ хуулийг баталж боловсруулсан хүний хувьд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу баталсан. Та хуульч хүн, гэхдээ Хөгжлийн банкны хуулийг сайн ойлгоогүй юм шиг байна. Үүний 7.1.1-д зээл олгох авах заалт бий. 8-р зүйлд бүр нарийвчилсан байгаа. Санхүүжүүлэх төсвийг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан байдаг.

Хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Та АСЕМ хурлыг зохион байгуулах шийдвэр яриад байна. Энд зохион байгуулах нь зөв, буруу эсэхийг ерөөсөө ярихгүй, зөвхөн санхүүжүүлэлт л ярина. 2011 оноос хойш УИХ-аас Хөгжлийн банкнаас эх үүсвэртэй ямар нэгэн шийдвэр гарч байгаагүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсныг тодотгож хэлье. Гэтэл та 2016 онд УИХ-д шийдсэн гээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645356
1 эможи

сонсгол

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up