Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун  тэргүүтэй албаныхан зүүн гурван аймагт ажиллаж байна Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун  тэргүүтэй албаныхан зүүн гурван аймагт ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун  тэргүүтэй албаныхан зүүн гурван аймагт ажиллаж байна

2023 оны 2 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн малчдын санал бодлыг сонсож ажиллаж байна. 

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан энэ үеэр "Аймгууд өвөлжилтийн бэлэн байдлыг сайн хангасан хэдий ч цас их орсон учраас өвөлжилт амаргүй, өвс тэжээл хүрэлцээгүй болж эхэлсэн байна. Энэ хүрээнд УОК, Засгийн газар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун гэсэн багийн бүрэлдэхүүн зүүн гурван аймагт ажиллаж байна. 

УОК-оос энэ жил эрсдэлийн үнэлгээг 07 дугаар сард хийж, намар малчдад өвөл хүнд болох талаар мэдээллийг өгч ажилласан. 

Мал сүргээ ангилж ялган эдийн засгийн эргэлтэнд оруулах, зүй бус хорогдлыг гаргахгүй байх, чадалтай малаа тарга тэвээргийг нь алдагдуулахгүй онд оруулах, аймаг, сум, баг эргэх холбоотой ажиллах хэрэгтэйг сануулсан. Аймгийн удирдлагууд сум багтайгаа эргэх холбоотой ажиллаж байгаа нь харагдаж байна. Гэсэн хэдий ч байгалийн хүчин зүйлээс шалтгаалж нөхцөл байдал амаргүй байна. 

Тийм учраас УОК-оос Дорнод аймагт 200 тн тэжээл, шүлт, долооц өгсөн бол Онцгой комисст нь туулах чадвар өндөртэй авто машин өглөө. Отор, нүүдлээр яваа малчиддаа эм, тархиа, хүнсний багц бүтээгдэхүүний дэмжлэг үзүүллээ." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд тус аймгийн онцгой комиссын мэдээлэл сонсож байна.

Тус аймгийн хэмжээнд 13 сумын 67 багийн 8947 малчин өрхийн 4.6 сая толгой мал өвөлжиж байна.

Үүнээс:

- Сум орон нутагтаа 6554 малчин өрхийн 3.2 сая мал,

- Өөрийн аймгийн бусад сумын нутагт 1393 өрхийн 8797.7 мянган толгой мал,

- Хилийн зурваст 397 өрхийн 243.5 мянган мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 503 өрхийн 226.4 мянган мал,

Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутагт 100 өрхийн 60.3 мянган мал отроор өвөлжиж байна.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644722
0 эможи

keyboard_arrow_up