Н.Учрал: Ерөнхийлөгч хориг тавьсан ч үзэл бодол, үнэт зүйлээсээ БИ УХРААГҮЙ.. Н.Учрал: Ерөнхийлөгч хориг тавьсан ч үзэл бодол, үнэт зүйлээсээ БИ УХРААГҮЙ..
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: Ерөнхийлөгч хориг тавьсан ч үзэл бодол, үнэт зүйлээсээ БИ УХРААГҮЙ..

2023 оны 1 сарын 30

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал байр суурийг сонирхлоо.

Тэрээр "Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээн авч байна. Би хоригийг үндэслэлүүдийг гар дээрээ хүлээж аваагүй байна. Процедурын хувьд алдаа гаргасан гэж дүгнэж байгаа юм байна. Олон нийтийн санаа бодлыг тусгах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг хүлээн авч байна. Миний хувьд үнэт зүйлээсээ ухраагүй.

Цахим гэмт хэрэг 3.8 дахин өсөж 18 тэрбум төгрөгийн хохирол нэг жилийн дотор учирсан гэсэн тоон үзүүлэлт бий. Энэ хохирогчдыг, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн эхний алхам бол энэ хууль байсан. Цахим орчинд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг цаашид тасралтгүй хийнэ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644338
0 эможи

Од
2023-01-31 19:34
Учралын хууль гарцаагүй хэрэгтэй хууль юм Дахин өргөн барих хэрэгтэй Троллууд аргаа барж боож үхэх нь ээ Үхэцгээ
Зочин
2023-01-30 13:49
ИЧСЭН ХҮН ХҮН АЛНАА ГЭГЧЭЭР ЗӨРҮҮДЛЭХЭЭ БОЛЬДОО . ЧИНИЙ ХУУЛЬГҮЙ Ч БАЙСАН ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БАЙГАА ГЭЖ ХЭЛЭЭД БАЙХЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ ? ЭХЛЭЭД ХҮҮХДИЙН МӨНГӨӨР ИЛЭРСЭН ХОЛИОН БАНТАНГАА ЯНЗАЛЖ ЦЭГЦЭЛЭЭЧЭЭ ?? ЧИНИЙ ЭРХ БУСДЫН ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА ГЭДГИЙГ БОДООЧЭЭ .
keyboard_arrow_up