Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд 5 жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд 5 жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд 5 жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

2023 оны 1 сарын 17

Arslan.mn

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл прокуророос Б.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал,түүнд Эрүүгийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа "Бэрэн групп"-д зээл олгосон гэх хэрэгт буруутгаж байгаа аж. 

ЭХ-ийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах:

1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
644170
5 эможи

ул
2023-01-19 15:01
ямарч ял бараг авхааргүй шахуу хуулииг зохичихсон байдаг юмуудааа нам дагасан өлөн гоё ярьсан хүүрүүүд
batdul
2023-01-17 18:45
yun 5 beeee.shine huuliar dood tal ni 12 sht eee.pizda ingeed shuuh yalgavrtai yallad baidgiin
Зочин
2023-01-17 18:40
Энийг зайлуулөө
o
2023-01-17 14:55
arail baga bainadaa hicnneen terbumaar ni zawshsan boldoo
keyboard_arrow_up