С.Бямбацогт: Бүгдийг нь нүүрсний хулгайч гэж ХАРЛУУЛЖ БОЛОХГҮЙ С.Бямбацогт: Бүгдийг нь нүүрсний хулгайч гэж ХАРЛУУЛЖ БОЛОХГҮЙ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

С.Бямбацогт: Бүгдийг нь нүүрсний хулгайч гэж ХАРЛУУЛЖ БОЛОХГҮЙ

2023 оны 1 сарын 12

УИХ-ын өнөөдрийн /2023.01.12/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Одоо хүн болгоныг хулгайч болгодог болголоо. Тэнд явж байгаа УИХ гишүүн байсан ч, жолооч нар байсан ч бүгдийг нь нүүрсний хулгайч гэж харлуулж байна. Ийм байж болохгүй. Өмнө нь ч гэсэн Хөгжлийн банк дээр адилхан. Сайн төсөл, сайн зээлийг нь хулгайч гэж байсан.

Зээлийг хууль бусаар авсан, хуулийн хүрээнд авсан, зориулалтын болон зориулалтын бусаар ашигласан зэргийг үл хамаарч бүгдийг нь л харлуулсан. Түүнтэй адилхан нүүрс дээр бүгдийг нь харлуулж болохгүй. Тэр төмөр замчин, дохиочин нүүрсний хулгайч биш. Тэр нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар нүүрсний хулгайч биш. Ард нь зохион байгуулж байгаа газарт л хулгай байгаа шүү дээ. Ингэж ялгаж өгөхгүй бол хэдэн мянган жолооч, төмөр замчдыг хулгайч гэж нэрлэж болохгүй. Одоо воганыг дагасан нүүрсний хулгай байхгүй болно. Тээвэрлэлттэй холбоотой хулгайг арилгана, үүний төлөө ажиллаж байна” хэмээн ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644095
0 эможи

Мятав
2023-01-13 09:27
76 бүгдээрээ хулгайч.
бямбацогт
2023-01-12 17:24
энэ ХУЛГАЙЧ бас нэрээ голохнээ АХЛАХ ХУЛГАЙЧ байхнээ
Зочин
2023-01-12 14:02
Бямбацогтын зөв бүх хүнийг хар нүүрсний хулгайч гэж харлуулж болохгүй
keyboard_arrow_up