Х.Нямбаатар: Макаод Монголын таван иргэн ЯЛ ЭДЭЛЖ байна Х.Нямбаатар: Макаод Монголын таван иргэн ЯЛ ЭДЭЛЖ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Макаод Монголын таван иргэн ЯЛ ЭДЭЛЖ байна

2023 оны 1 сарын 12

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдөрийн /2023.01.11/ хуралдаанаар “Иргэний ба арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн харилцан туслалцаа үзүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Улс орнууд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр гадаад улсын нутаг дэвсгэрт хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааг гүйцэтгүүлэх боломжтой болж, хэрэг маргааныг үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Монгол Улс одоогийн байдлаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр нийт 23 улстай хоёр талт 36 олон улсын гэрээ байгуулсан бөгөөд үүний 16 нь иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ юм.

Монгол Улс БНХАУ-тай 1989 онд “Иргэн эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай” гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод үйлчилдэггүй аж. Иймээс Монгол Улсын иргэд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод суралцах ажиллах, бизнес болон аяллын зорилгоор зорчих, оршин суух явдал нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд иргэний болон арилжааны хэргийн талаар эрх зүйн болон шүүхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр байгуулахаар Макаогийн талтай тохирч, төслөө 2019 онд эцэслэсэн байна. Макогийн тал хэлэлцээрийн төслийг эцэслэн хянаж гарын үсэг зурахад бэлэн болсноо 2022 онд мэдэгдсэн хэмээн Х.Нямбаатар сайд танилцуулав. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644084
0 эможи

keyboard_arrow_up