Л.Оюун-Эрдэнэ: Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй гэдгийг ХАТУУ ХЭЛЬЕ Л.Оюун-Эрдэнэ: Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй гэдгийг ХАТУУ ХЭЛЬЕ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй гэдгийг ХАТУУ ХЭЛЬЕ

2022 оны 12 сарын 12

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ "Өчигдөр, уржигдар жагсаал хийсэн жагсагчдаас 20 орчим шаардлага ирсэн. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байгаа юм. Хөгжлийн Банкны өр төлөгдөж байна. Чингис бонд ч гэсэн төлөгдөж дууслаа. Энэ бол тухайн үед бидний үр хүүхэд төлчихнө гэсэн сэдлээр босгосон бонд. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг боомилсон үйлдэл байсан. 

Амаргүй нөхцөл байдлын тэмцлүүдийг хийсэн. Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг Арбитарт өглөө гэдгийг зарлаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Дубайн гэрээ цуцлагдаж, 2.3 тэрбум өр тэглэгдэх түвшинд хүрч чадах болов уу гэдэгт эргэлзэж байсан. Энийг олон нийт маш сайн дэмжсэн. Үүний улмаас өнөөдөр бодитой үр дүнд хүрсэн. 34 хувийн асуудал бүрэн шийдэгдэж, гүний уурхай ашиглалтад орох гэж байна. Тэгэхээр ард түмэн нэг талд байж чадвал бодит үр дүнд хүрч чадна гэдгийг харуулсан. 

Эрдэнэтийн 49 хувь гэж том асуудал гарч ирсэн. Анхны схемийг миний хувьд задалж ярьж байсан. Шүүгч нарын асуудал ч хөндөгдсөн. Улмаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж байсан. Эрдэнэт үйлдвэр одоо ашигтай ажиллаж байгаа. Юутай ч, төрийн мөнгөөр, Засгийн газрын худалдаж авах давуу эрхээсээ татгалзаад, хувийн компанид өгөх гэсэн асуудал шийдэгдсэн байна. Одоо шүүх дээр хэрхэн шийдэгдэхийг нүд цавчихгүй харж байгаа. 

Буруу зөрүү тайлбарлаад байгаа болохоос Бор өндөр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бол Эрдэнэтийн нэг хэсэг нь. Түүнээс биш хувийн хэвшил рүү дайраад байгаа зүйл биш юм. Мөн Дархан төмөрлөг, Хөтөлийг эргүүлэн авах тухай асуудал ч өнөөдөр шийдэгдсэн. Гэхдээ амар байгаагүй.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал одоогоос жил гаруйн өмнө яригдаж эхэлсэн. Энэ дээр хэвлэл мэдээллийг хэрэгсэл болон олон нийт маш сайн дэмжлэг үзүүлсэн. Одоо хоёр бондын өрийг төлөх хэмжээний мөнгө төвлөрч, энэ асуудал үр дүнд хүрсэн. Саяхан Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Том асуудлууд цэгцэрч байгааг би өмнө нь мэдээлж байсан. 

Өчигдөр үзэл бодлоо илэрхийлсэн залуучууддаа талархаж байна. Үдээс хойш нүүрсний хулгайчид жагсаалыг өөр зүйл рүү эргүүлэх гэж оролдож, улс төржүүлэх гэсэн мэдээллүүдийг авсан. Тиймээс энэ асуудал дээр олон нийт туйлын сонор, сэрэмжтэй хандах хэрэгтэй. Асуудалд орсон хүмүүс хамгийн их нүүрс ярьж байна. Больчхоосой гэж бодож байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй гэдгийг хатуу хэлье" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643256
4 эможи

Буриад
2022-12-12 17:05
ОюунЭрдэнийг маань хоролчих бий дээ Жэнко Алтанхуяг болон нүүрсний хулгайчид Тэр жагсагчид гарч үг хэлэх үеэр нь Орилцгоож Юмс шидээд байсаан Хүнд үед ажиллаж байгаа шүү Биеэ бодоорой сэрэмжтэй байгаарай
Зочин
2022-12-12 11:27
ЕРӨНХИЙЛӨГЧ,ЕРӨНХИЙ САЙД,ИХ ХУРЛЫН ДАРГА НАР САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ. 2 ЖИЛ КОВИД ГАРЧ МАШ ХҮНД НӨХЦӨЛД ЁСТОЙ Л ГАРДАН ТУЛААНД ОРДОО ШҮҮ . ИЙМ ХЭЦҮҮ ҮЕД ТӨР ЗАСАГ,ЕРӨНХИЙЛӨГЧ НАР МААНЬ ХАРИН Ч ДАЖГҮЙ АЖИЛЛАЛАА ШҮҮ. УРЬД НЬ АН төр барьж байхдаа монголын эрдэсийн сав суулгыг ёстой сайхан хоосолсон шүү бузрууд.
keyboard_arrow_up