Нүүрсний асуудлаар хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын 28 хүнд холбогдох хоёр хэргийг прокурор хянаж байна гэв Нүүрсний асуудлаар хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын 28 хүнд холбогдох хоёр хэргийг прокурор хянаж байна гэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрсний асуудлаар хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын 28 хүнд холбогдох хоёр хэргийг прокурор хянаж байна гэв

2022 оны 12 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газарт мөрдөх байгууллагаас шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлсэн нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой нийт 28 хүнд холбогдох, дараах 2 эрүүгийн хэргийг прокурор хянаж байгаа аж. 

Тодруулбал, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч У, Т, Б, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын шалган нэвтрүүлэх боомтын орлогч Т, Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч Б нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын

  • Тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх,
  • Ачилтын талбайгаас дараалалгүй нүүрс ачуулах зэргээр давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй хэргийг шалгаж эхэлжээ. 

Мөн Гашуунсухайт дахь Гаалийн газрын зөрчлийн улсын ахлах байцаагч Э, Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч А, мөн ангийн баримт бичгийн шалгагч У.Д, М.Д, Ж.Д нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 3 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдийг

  • Гашуунсухайт боомтоор БНХАУ-ын Ганцмод боомт руу хил нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдийн хил нэвтэрсэн мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд оруулалгүйгээр өмнө нь хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн улсын дугаараар бүртгэж хил нэвтрүүлсэн,
  • Хилээр гарах жагсаалтад ороогүй, гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй хэргүүд тус тус хянагдаж байна хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643224
1 эможи

Зангараг
2022-12-11 11:13
Хянах шаардлагагүй яллах шаардлагатай, харин өөрийг нь хянах шаардлага гарч байгаа юм байна.
Би
2022-12-09 18:54
Жирийн шалгагч хэзээч дур мэдэн ийм үйлдэл хийхгүй шүү Хэн гэдэгийн тушаалаар ийм үйлдэл хийсэнийг удахгүй хэлэх биздээ.Жирийн шалгагчийг хэрэгт унгаагаад өөрсдөө хуурай гарч бгаан биздээ.Бүрэн эрхэт төлөөлөгч,Боомтын зөвлөл гэгч нар самарсан гэсэн шүү.
keyboard_arrow_up