Х.Нямбаатар: Завшсан хөрөнгө хэнд очиж, бэлэн мөнгө болж байгааг хянадаг ПРОГРАММ НЭВТРҮҮЛНЭ Х.Нямбаатар: Завшсан хөрөнгө хэнд очиж, бэлэн мөнгө болж байгааг хянадаг ПРОГРАММ НЭВТРҮҮЛНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Завшсан хөрөнгө хэнд очиж, бэлэн мөнгө болж байгааг хянадаг ПРОГРАММ НЭВТРҮҮЛНЭ

2022 оны 12 сарын 09

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл хийх үеэрээ ОУВС-ын сангаас ирүүлсэн зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх хүрээнд банкны төлбөр тооцоотой холбоотой ямар ажил хийж байгаа талаарх асуултад хариулт өгсөн.

Тэрбээр “Би АНУ руу хоёр зорилготой явсан. Нэг нь НҮБ-ын Терроризмтэй тэмцэх албатай гэрээ байгуулж, программ хангамжийг үнэ төлбөргүй авах ажил байсан. Хоёр дахь ажил нь Вашингтон хотод яг одоо ч болж буй 140 орны төлөөлөл оролцож байгаа авлигатай тэмцэх олон улсын хуралд оролцох байсан. Харамсалтай нь би олон улсын авлигын эсрэг хуралд оролцож чадалгүй буцаж ирлээ. НҮБ-ын орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Терроризмтэй тэмцэх албаны дарга Владимир Воронковтой гэрээнд гарын үсэг зурсан.

Мөнгө угаах эрсдэл бүхий этгээдүүдийн олон улсын иргэний нисэхийн байгууллагуудаар зорчсон хөдөлгөөнийг хянадаг “Go Travel” гэх программ хангамжийг үнэ төлбөргүй авахаар болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс манай улс уг программыг ашиглана. Мөн “Go Fintel” гэх НҮБ-ын лицензтэй программыг үнэ төлбөргүй авах саналаа тавьчихаад ирсэн. Удахгүй гэрээ хийнэ.

“Go Fintel” нь валютын бүх урсгалыг хянадаг мөнгө угаах гэмт хэргийн эсрэг ашиглаж буй хамгийн том программ хангамж. Сая асуусан ОУВС-гаас анхааруулсан анхааруулгын хүрээнд бид эдгээр ажлыг хийж байна. Үүнийг хэрэглэснээр улстөрийн намуудын санхүүжилт, авлига албан, албан тушаалын давуу байдлаар завшсан мөнгө хаашаа орж, хаанаас бэлэн мөнгө болж байна вэ гэдэг бүх зураглалыг гаргах боломж бүрдэнэ” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643187
1 эможи

Зочин
2022-12-10 04:14
Ингэж эргүүтэж байхар завших боломжгүй болгох ёстой биш үү!!!
Зочин
2022-12-09 09:42
Чамаиг ямар хуульч гэдэг юм.зөрчилын хууль гэж ардыг алдаг хууль.чаддаг юм бол 76 махан толгоид үилчэлдэг хууль бологчооч.
keyboard_arrow_up