COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч онц байдлыг жагсагчдын эсрэг биш хулгайчдын эсрэг ЗАРЛАЛАА

админ
2022 оны 12 сарын 06

Arslan.mn

Өнгөрсөн хоёр өдрийн турш залуучууд, олон нийт "Нүүрсний хулгай"-н асуудлыг ил тод болгож, хуулийн дагуу шударгаар хариуцлага тооцохыг шаардаж жагссан билээ. 

Үнэхээр нүүрсний хулгайн хэрэг Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн нь үнэн. Нийт ард иргэдийнхээ ирээдүйн боломжийг хулгайлаад зогсохгүй, эх орноо худалдах, эх орныхоо эсрэг хийж буй гэмт үйлдэл мөн юм.

Хэр баргийн хүн нүүрсний мафи болж чадахгүй. Нүүрсний олон жилийн бугшсан бүлэглэлд улс төрчид, намын нөлөө бүхий хүмүүс, үе үеийн сайд дарга нар, томоохон бизнесийн бүлэглэл фракциуд хутгалдаж орсон байдаг.  Эдгээр мафийн сүлжилдсэн аалзны торыг тас татаж, задална гэдэг хэр баргийн хүн зориглон орж чадахгүй ажил. Улс төрийн нөлөө, дэмжлэг, ард иргэдийн итгэл, дэмжлэг хэрэгтэй гэдгийг бүх талууд хэлдэг. 

Харин 20 гаруй жил бугшсан яригддаг боловч задарч чадахгүй "Нүүрсний хулгай"-н асуудлыг ил болгох, илрүүлэх, нээлттэй хуулийн байгууллагаар шалгуулах ажлыг өнөөдрийг хүртэл дэмжиж ирсэн гол субьектуудын нэг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. 

Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр "Хэрэв засгийн газар энэ удаа нүүрсний хулгайчидтай тэмцэж чадахгүй бууж өгвөл, цаашид ард иргэдийнхээ царайг харах нүүргүй болно. Энэ нь яваандаа засагтаа, парламентдаа итгэх итгэлийг үгүй хийх аюултай. Даамжирвал УИХ тарах хүртэл нөхцөл байдал үүснэ гэдгийг анхаар" гэж сануулсан байдаг. 

Тиймээс өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээлэлдээ "Засгийн газар нүүрсний хулгайг илрүүлэх тэмцлээсээ сөөм ч ухрахгүй, жагсаал цуглаанд турхирсан нүүрсний хулгайчдаас айхгүй. Жагсагчдаас ирсэн 20 гаруй шаардлагыг хүлээн авсан. Жагсагчдын зорилго, дуу хоолойг өөр тийш нь чиглүүлэхээр зарим бүлэглэлүүд, нүүрсний хулгайн асуудалд холбогдсон албан тушаалтнуудын гар, хөл болсон хүмүүс ихээр цуглаж, үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хууль бусаар авах хүртэл санаархалыг агуулж байсан" талаараа мэдээлэл өгсөн юм. 

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх асуудлын хүрээнд нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсголыг яаралтай хийхийг үүрэг болгож, ажлын хэсгийг байгуулсан юм. Ямартай ч нүүрсний хэргүүд удахгүй прокуророос шүүх рүү шилжихээр болсон байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жагсагчдынхаа эсрэг биш хулгайчдынхаа эсрэг онц байдал зарлаж байгаагаа өчигдөр харууллаа. 

Маргааш буюу 12 дугаар сарын 07-ны өдөр УИХ-ын түр хороо хуралдаж, нээлттэй сонсгол хийх өдрөө товлох аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
3
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
1
643061
28 эможи

BAT
2022-12-07 14:03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2022-12-07 14:03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Мөнхжаргал
2022-12-07 01:18
Ганцхан нүүрсээр зогсохгүй ээ!Төрөөс хулгай хийдэгбүхий л хэлбэрийг таслан зогсоох ёстой!Эрдэнэт,зэс,төмөрлөг,ЖдҮ,Хөгжлийн банк,Бонд,Хаан сангууд,ЭМЯ нэр дээох Ковид хулгай,цагдаа шүүх,прокурорын ял завшуулах хахуулийн арга зам гээд бидэнд саад болж буй бүхэн төрийн байгуллагуудад бугшижээ!
Зочин
2022-12-06 22:14
Занданшатар Женко хочит Баттулга нар өвөр түрий нэг болсон шүү !!! Хүн ардаа!!! Салхитын мөнгөний ордыг тоногчид шүү!!
Зочин
2022-12-06 21:03
Уг ньерөнхийлөгч,ерөнхий сайд 2 өмнөх удирдлагуудаасаа хамаагүй илүү ажилхийгээд л байгаа юм даа энэ харлуулж муучлах тал дээр хэсэг бүлэг захиалгатай хүмүүс л дан сошиалаар турхираад ард түмныг эсрэг босгоод байна аа одоо засгийн газарыг унагалаа гэхэд оронд нь хэн гарах юм нөгөө улсын мэдэлд авсан хэдэн уурхай ордуудаа буцааж авах гэж улангассан хэдээс өөр хүн байгаа юм уу сайн бодох хэрэгтэй дээ
зочин
2022-12-06 20:51
Хоорондын зодоон, "золигт гаргах" ажиллагаа болохгүй байх болтугай.
Зочин
2022-12-06 19:42
Ам алдвал барьж болдоггүй гэдэг шүү. Хүрэлсүхэд итгэж бна
Иргэн
2022-12-06 19:29
Амарбаясгалан чинь нүүрс гараагүй тийм юм байхгүй гэж мэдэгдэл хийсэн . Нэг нь өөр юм ярихад нөгөөх нь шал өөр юм хэлэх юм. Нэгдсэн бодлого ийм байдагуу Хүрэлсүхээ
Зочин
2022-12-06 17:04
Ерөнхийлөгч маш зөв хэлжээ. Ард түмнийг хэн хилэгнүүллээ. Төрд гарсан луйварчид шүү дээ. Ард түмнээ өмөөрөхгүй яах юм.
Зочин
2022-12-06 16:50
Болтугай
Зочин
2022-12-06 15:45
зөвөө ингэх цаг болсон
У.Хүрэлсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up