Д.Тогтохсүрэн: Ч.Ундрамын тухайд сонгогчдоос гомдол ирвэл тус хороо хэлэлцэнэ Д.Тогтохсүрэн: Ч.Ундрамын тухайд сонгогчдоос гомдол ирвэл тус хороо хэлэлцэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Ч.Ундрамын тухайд сонгогчдоос гомдол ирвэл тус хороо хэлэлцэнэ

2022 оны 12 сарын 05

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2022.12.05/ МАН-ын бага хурал болон бусад цаг үеийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тодруулбал, нийгмийн сүлжээнд Ч.Ундрам гишүүнтэй холбоотой асуудал цацагдсан. Энэ бол цэвэр хувь хүний асуудал. Иргэд, сонгогчдын зүгээс ёс зүйтэй холбоотой асуудлаар Ёс зүйн хороонд өргөдөл гомдол өгвөл түүнийг тус хороо хэлэлцэнэ.

Жагсаал цуглаантай холбоотойгоор МАН-ын бага хурал хойшлох эсэх талаар яриагүй. Харин жагсаалыг хаанаас, ямар зорилготойгоор хийж байгаа, юуг хөндөж байгаа талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Нүүрсний хулгай үнэхээр байвал түүнийг зогсооно. Энэ ондоо багтаж Биржийн хуулийг батлах төлөвлөгөөтэй байна. Хэрэв хууль батлагдвал хулгайг зогсоож чадна гэсэн үг. Ирэх долоо хоногт Засгийн газар, "Эрдэнэс тавантолгой" болон түр хорооны мэдээллийг нэгтгэж сонсоно. МАН-ын бага хурлаар генсекийг сонгох эсэх талаар одоогоор товлоогүй байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642994
0 эможи

Зочин
2022-12-05 13:47
Нүүрсний хулгай үнэхээр байгаа бол гэнэ үү. Яана даа гишүүдээ та нар бүгд хулгайч болохоороо илрүүлж чадахгүй юм бна. Тогтохсүрэн өөрөө хулгайч нарын нэг байх нь.
ulambayar
2022-12-05 12:40
helber 2 naminhaa es zuig hezee ch tolovshuulj chadahgui nam l bol hojno
Зочин
2022-12-05 12:36
Нүүрсний ХУЛГАЙ үнэхээр байгаа бол гэдэг үг эргэлзээ түрүүлчихлээ.Итгэлрүүус цацах шиг сонсогдлоо
keyboard_arrow_up