А.Адьшаа: Б.Болор-Эрдэнэ олон улсын индэр дээрээс улсынхаа төрийн албан хаагчдыг ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН А.Адьшаа: Б.Болор-Эрдэнэ олон улсын индэр дээрээс улсынхаа төрийн албан хаагчдыг ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

А.Адьшаа: Б.Болор-Эрдэнэ олон улсын индэр дээрээс улсынхаа төрийн албан хаагчдыг ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН

2022 оны 11 сарын 07

Arslan.mn

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ жилийн өмнө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын дарга байхдаа Саудын Арабын Эр Рияд хотноо болсон Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг “Future Investment Initiative” чуулганд оролцсон. Энэ үеэрээ “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан” гэх утгатай үг хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй.

Энэ талаар АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн А.Адьшаа, “Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийн яриаг хэвлэлээр үзсэн. Би юу яриад байгааг нь ойлгоогүй. Төрийн сайд хүн олон улсын индэр дээрээс монгол улсынхаа төрийн алба хашиж байгаа хүмүүсийг ялгаварлан гадуурхаж ярьж байгаад хариуцлага тооцох хэрэгтэй. Ёс суртахууны хариуцлага ярих ёстой. Хоёрдугаарт, тэр хүн Үндсэн хууль зөрчсөн. Үүнийг шат шатанд нь хариуцлага яригдах байх” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642167
5 эможи

Иргэн
2022-11-08 08:46
Хэнийг ч ялгарлан гадуурхаагүй гэдгийг англи хэлтэй нэгэн нь гаргаад тавьчихсан байхад заавал буруутгах хэрэг байна уу.Хэн нэгнийгээ дэмжихгүй бол муулж харлуулахаа больцгооё.Угаасаа жилийн өмнөх ярилцагыг өнөөөдөр сэвэх нь цаанаа маш их сонирхол төрөхүйц асуудал байгаа нь ойлгомжтой байна. Хөгжлийн банк уу, Нүүрсний хулгай юу, НАМЗХ-ны ерөнхийлөгчийн сонгууль уу. Зохион байгуулалттай хэсэг бүлгийн эрх ашгийг хөндөх хэмжээний асуудал байгаа болохоор л ийм хийдэг хуучирсан технологи байна ш дээ.
Зочин
2022-11-07 15:04
Ховдын залуус Обунагийн олон улсын индэр дээрээс эх орныхоо иргэдийг доромжилсон, ялгаварлан гадуурхсан яриаг дэмжиж байгаа юм биздээ. Аав, ээж, ах эгч нараа үхэж далд ор гэж ойлгогдож байгаа шүү
Зочин
2022-11-07 12:56
zaila ya
Ховдын залуус
2022-11-07 12:02
Тойрогтоо ажиллаач. Хэний хийсэн эвлүүлэгийг нь эхлээд тогтоогоод дараа нь ярь. Юун ФБ-ийн сэвэлт яриад эхлэв дээ. Түүнийхээ оронд наад төсөвөө ярь.МАН-ын залуучуудын НАМЗХ-ын өрсөлдөөнд манай АН оролцож болохгүй байхаа эрхэм гишүүнээ
keyboard_arrow_up