Ж.Батсуурь: Төрийн бүх үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмбэл төвлөрөл саарна, ТҮГЖРЭЛ БУУРНА Ж.Батсуурь: Төрийн бүх үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмбэл төвлөрөл саарна, ТҮГЖРЭЛ БУУРНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 12, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Батсуурь: Төрийн бүх үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмбэл төвлөрөл саарна, ТҮГЖРЭЛ БУУРНА

2022 оны 11 сарын 04

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн нэгдсэн хэлэлцүүлэг явагдаж, уг хуулийг баталж байгаа талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

Хэлцэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэллээ. Тэрбээр "Ямар нэгэн хэмнэлт ярих болонгуут анхан шатанд ажиллаж байгаа хүмүүсээс хэмнэлт хийх тухай ярьж эхэлдэг. Энэ асуудлыг л зогсоох хэрэгтэй. Улаанбаатарт, аймагт амьдарч буй хүмүүсийн амьдралын чанар адилхан байх ёстой. Аймагт, суманд амьдарч буй хүмүүсийн амьдралын чанар мөн адилхан байх ёстой. Гэтэл бүх эрх мэдлийг төвд татаж, төрийн албаны чанар чансааг төвдөө илүү онцгойлон үзсэнээр анхан, дунд шатны төрийн албан хаагчдын чанар, чансаа муудаж байна. Чанартай боловсон хүчин хөдөөд очихгүй байна. Тийм учраас цалингийн нэмэгдлийг дэмжиж байгаа.

Гэхдээ зөвхөн төрийн захиргааны албан хаагчийн цалинг нэмэх гэхээс илүү аймаг суманд ажиллаж байгаа, ялангуяа суманд ажиллаж байгаа төрийн бүх үйлчилгээний ажилтнуудын цалинг иж бүрэн нэмэх ёстой. Тэгж байж төвлөрөл саарна. Аймагт дунд шатанд хөгжил ирнэ. Тэгэхгүй баг, сумаа хаядаг. Баг, сумаас байнга хэмнэлт хайх юм бол төвлөрөл улам нэмэгдэнэ. Түгжрэл, утаа ч улам нэмэгдэнэ" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642116
0 эможи

keyboard_arrow_up