Б.Жавхлан VS Ц.Даваасүрэн Б.Жавхлан VS Ц.Даваасүрэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Жавхлан VS Ц.Даваасүрэн

2022 оны 11 сарын 03

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдааны эхэнд гишүүд үг хэлсэн юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхлан нар ширүүхэн маргалаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкийг хамгийн их үймүүлсэн. Чи хаана банк байна, сан байна бүгд рүү нь гар дүрж байна. ЖДҮ, Төрийн банк, бичил санхүүгийн хөгжлийн сан ч ялаагүй. Танил талаараа дамжуулан Чингис банканд 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулаад өнөөдөр алга болсон. Арилжааны банкуудын зээлийн хүүгийн зөрүүнд олгодог 60 гаруй тэрбум төгрөг төсөвт байгаа. Үүнийг олгоод банкуудын захирлыг удирддаг болсон. Хэнд ямар зээл олгож байгааг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайдаар ажиллаад бүх сан руу луйвар хийж байна. Хэрвээ энэ бүхнийг худлаа гэвэл чи намайг УИХ-ын ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Энэ бүгдийг түр хороо шалгах хэрэгтэй. Ийм ёс зүйгүй зүйл байж болохгүй" гэсэн юм.

Түүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан: "Ц.Даваасүрэн гишүүн та сүүлийн үед зөндөө л доромжилж, гүтгэлээ. Их тэвчлээ. Уг нь олон удаа парламентад суусан суусан туршлагатай, үлгэр дуурайл үзүүлэх ёстой гишүүдийн нэг гэж боддог. Харамсалтай нь энэ парламентыг өөрийнхөө улс төрд яаж ашиглаж болдгийг яруу тодоор харуулж байна. Туршлага нь цөмөрчихсөн. Сая ярьсан зүйлүүд дээр би тайлбар хэлчихсэн. Ц.Даваасүрэн гишүүн шударга үнэний дүрд гүйгээд байдаг. Цаанаа бодит үйлдэл нь ямар байдгийг мэдэж байгаа хүний хувьд бодоход үнэхээр харамсмаар зүйл болж байгаа. Сүүлийн үед юу болоод байгааг нь хэлэхээс өөр арга алга. Уг нь энд яриад байх зүйл биш. 2012-2020 онд Хөвсгөл Мөрөн суманд Засаг даргаар ажиллаж байсан Цэрэнбадамын Гансүх гэдэг залууг Дарханы "Арьс ширний цогцолбор" төрийн өмчийн үйлдвэрийн захирлаар томилуулсан. Энэ залууд ямар юмных нь буруу байх вэ. Одоо тэнд юу болж байгаа вэ. 10 сая арьс боловсруулдаг үйлдвэр 3-4 саяыг л боловсруулдаг болчихсон ч, хөрөнгө оруулалт нэмэгдчихсэн байна. Хуучин ТЭЗҮ-гээр бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 30 гаруй сая доллар болох байсан. Гэтэл одоо 160 сая евро болчихсон байна. Гишүүн маань өөрөө эрчим хүчний мэргэжилтэй ч гэнэт арьс ширний хүн болоод гадаадад үйлдвэрт очоод зураг даруулаад гүйгээд байсан. Дээрх тооны 103 сая евро дээр нь Засгийн газрын баталгаа гаргая гээд хүсэлт ирүүлсэн байгаа. Тун удахгүй бид энэ нь хуулийн хүрээнд боломжгүй гэдэг хариу өгнө. Таны яриад байдаг бодит үнэн, шударга байдал чинь энэ үү?" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642073
0 эможи

keyboard_arrow_up