Засгийн газраас “АЖНАЙ“ Д.Бат-Эрдэнийг НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР шалгаж эхэллээ Засгийн газраас “АЖНАЙ“ Д.Бат-Эрдэнийг НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР шалгаж эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Засгийн газраас “АЖНАЙ“ Д.Бат-Эрдэнийг НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР шалгаж эхэллээ

2022 оны 11 сарын 01

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас энэ оны сүүлийн нэг сенсациар нүүрсний хэргийг сөхөхөөр шийдсэн билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” дамнасан “Нүүрсний бүлэглэл”-тэй тэмцэхээр эхнээсээ нэр бүхий улс төрчид, албан тушаалтнуудыг шалгаад эхэллээ. 

Сошиалаар өөрийгөө магтуулж, нүүрсний хэдэн тэрбумыг хэвлэл мэдээлэлдээ зарцуулсан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг нүүрсний хэрэгт саатуулан шалгаж байгаа. Б.Ганхуягийг дагаж давхисан улстөрчдийн зөвлөх, туслах нэртэй “мөнгө угаагчид” ч ихээхэн айдастай буй гэх. Б.Ганхуягийн "но" эхнээсээ гарч утас цааш хэрхэн хөврөх нь ойлгомжтой болоод байна хэмээн МАН дотор яриа гарсан. Хамгийн ноцтой нь манай УИХ-ын гишүүд хоёр хуваагдаж зарим нь ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг хамгаалж яваа бол зарим нь улсын төсөвтэй дүйцэхүйц мөнгөн хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хүмүүсийн үйлдлийг шалгах нь зүйтэй хэмээж байгаа юм.

Учир нь МАН-ын хөшигний ард ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг Д.Ариунболдтой хэргийг нам даруулсан гэгдээд өнгөрч байв. Тэгвэл эдүгээ эл агуулгыг дахин сөхөх чиглэл томчуудын хүрээндээ нэлээд идэвхтэй яригдаж буй аж. Хэрэвзээ ЭТТ-н акц энэ чиглэлд өрнөвөл Б.Ганхуяг гэхээсээ илүү "ажнай" Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүртэл арга хэмжээ авахаар тохирсон аж. 

Түүнчлэн өчигдөр /2022.11.01/ Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
641980
5 эможи

keyboard_arrow_up