ХЗДХЯ-аас Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг нийтэд мэдээллэхгүй нууцлахын учир юу вэ?! ХЗДХЯ-аас Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг нийтэд мэдээллэхгүй нууцлахын учир юу вэ?!
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХЗДХЯ-аас Д.Загджавтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг нийтэд мэдээллэхгүй нууцлахын учир юу вэ?!

2022 оны 10 сарын 27

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал Д.Загджавтай холбоотой сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ХЗДХ-ийн сайдын тушаалаар ажлын хэсэг гарган хяналт, шалгалт оруулсан билээ. 

Arslan.mn

Уг шалгалтын ажлын хэсгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ахалсан бөгөөд шалгалтын дүн энэ сарын 25-ны өдөр буюу мягмар гарагт гарч дууссан юм. Шалгалтын дүнг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт танилцуулсан боловч өнөөдрийг хүртэл шалгалтын дүнг олон нийтэд мэдээллэхгүй дарсаар байгаа нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаа юм. 

Өнөөдөр УИХ-ын чуулганы үеэр ХЗДХ-ийн сайдаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчид мэдээлэл авах үеэр ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой шалгалтын дүнг асуусан боловч сайд хариулахыг хүсээгүй юм. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ёс зүйн алдаа, хариуцлага алдсан олон хэрэг, кэйсүүд байсаар байтал хяналт шалгалт хийж байна гэх нэрийн дор хугацаа хожиж, хариуцлага тооцохгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. 

Тэр дундаа харьяалах чиг үүргийн сайд нь болох Х.Нямбаатар энэ талаар ам ангайхгүй байгаа нь анхаарал татаад байгаа юм. Уг нь дээр хэлсэнчлэн Х.Нямбаатар сайд ам ангайх болгондоо л хариуцлагын талаар ярьдаг. Сүүлд цагдаагийнхныг яалаа даа. Цагдаагийн алба хаагч сэтгүүлчтэй зүй бус харьцсан гээд ЦЕГ-ын дарга, удирдлагуудад “...Цаашид ийм үйлдэл гарвал та нартай хариуцлага тооцно шүү” гэж байв. Харин ШШГЕГ-ын даргын шил дарсан олон үйлдэл дээр таг дуугүй. Иймээс “...Засгийн газрын “...Хариуцлага тооцох” бодлого Д.Загджавт хамаагүй юм байна гэцгээж байна шүү, Х.Нямбаатар сайд аа. Бас “...Д.Загджавыг эрхлүүлэх ямар шалтгаан Х.Нямбаатарт байна вэ” гээд яриад эхэллээ. Тэр ч бүү хэл үйлдэл хийгээд бус үг хэлээд “хөөгдсөн” хүмүүс ч Д.Загджавтай барьцаж заргалдаад албан тушаалдаа буцаж томилогдох нөхцөл үүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
641839
2 эможи

зочин
2022-10-28 14:09
Өөр намын нөхдийг л яллана гүтгэнэ Бөөндөө идэж ууж бгаа намыхнаа юу гэж илрүүлэх вэ дээ
Зочин
2022-10-27 19:07
Ёсолж байгаа нь ядаж цэргийн алба хаасан юм уу
keyboard_arrow_up