УИХ-ын дарга Г.Занданшатар АШУҮИС-ийн багш, оюутнуудад D-Parliament платформыг танилцууллаа УИХ-ын дарга Г.Занданшатар АШУҮИС-ийн багш, оюутнуудад D-Parliament платформыг танилцууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар АШУҮИС-ийн багш, оюутнуудад D-Parliament платформыг танилцууллаа

2022 оны 10 сарын 21

Arslan.mn

Олон нийтийн засаглах эрхийн цахим талбар болох вэб, аппликейшн хосолсон D-Parliament платформыг их, дээд сургуулийн оюутнууд, багш судлаачдад танилцуулж, мэдээлэл солилцох ээлжит уулзалт энэ удаа АШУҮИС дээр боллоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар D-Parliament аппликейшний үндсэн функцуудыг танилцуулж, Засгийн Газраас өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийн төслийн зарим зүйл, заалтуудын хүрээнд багш, оюутнуудтай нээлттэй ярилцав.

Arslan.mn

АШУҮИС нь дэргэдээ 4 эмнэлгийг байгуулж, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байгаагийн хувьд Дээд боловсролын тухай хуулийн төсөлд хамт олноороо, нэгдсэн саналаа идэвхтэй илэрхийлж байсан юм. Харин оюутнуудын төлөөллийн хувьд D-Parliament аппликейшнийг хэрэглэхэд хялбар төдийгүй хэн нэгэн хуурамч хаягнаас хандах боломжгүйгээрээ давуу талтай байгааг онцоллоо.

Хууль тогтоох үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахаас гадна парламентын ил тод байдал, эргэх холбоог сайжруулж, зөвлөлдөх ардчиллыг төлөвшүүлэхийн тулд уг цахим системийн хэрэглээг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641614
0 эможи

keyboard_arrow_up