COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Х.А.Самаранчийг хүлээн авч уулзлаа

админ
2022 оны 10 сарын 18

Arslan.mn

Монгол Улсад айлчилж буй ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийг даваа гараг /2022.10.17/-т Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан улс эх орноо төлөөлөн олимп, тив, дэлхийн наадамд оролцож байгаа баг тамирчдаа Төр засгаас бодлогоор дэмжих, олон нийтэд олимпын боловсрол олгох, спортоор дамжуулан нийгэмд сайн сайхан, тэгш оролцоо, эрүүл амьдралыг сурталчлах тал дээр хамтарч ажиллах болно гэв.

Ноён Самаранч дайн байлдаан, улс төр зэрэг нийгмийн асуудлаас шалтгаалж тамирчид гадуурхагддаг, эрх ашиг нь хохирдог асуудал байж болохгүй гээд ОУОХ удахгүй хуралдаж энэ асуудал дээр тодорхой чиглэл гаргах болно гэдгийг хэлсэн юм.

 

Түүнчлэн сайд Б.Бат-Эрдэнэ төрөөс спорт, олимпизмыг хөгжүүлэх, бүх нийтийг хамруулах, олимпын үзэл санааг хүүхэд багачуудад өвлүүлэх чиглэлд МҮОХ-той хамтран өргөн хүрээтэй ажиллаж байгааг дуулгав. Талууд цаашид спорт, олимпизмын үйл хэрэгт нягт хамтран ажиллахаар тохирлоо.

Үүний дараа нийслэлийн Засаг дарга, “Парис-2024” олимпын Монголын багийн ахлагч, “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар ноён Самаранчийг хүлээн авч уулзлаа.

 

 

Засаг дарга Д.Сумъяабазар уулзалтын үеэр Улаанбаатар хотын ерөнхий мэдээллийг өгч, ирэх онд нийслэл хотноо зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын талаар танилцуулав.

Ноён Самаранч энэ үеэр “Олимпын наадамд оролцож байсан тамирчин хүнтэй уулзахад үргэлж сайхан байдаг. Тамирчны карьерийн шилжилт маш чухал асуудал байдаг бөгөөд олон тамирчин улс төр, бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаад талархалтай байна” гэв. Мөн Парисын олимпын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, манай тамирчдыг тус олимпод амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.

“Парис-2024” олимпын зохион байгуулагчид нээлтийн ёслолыг Сена мөрний эрэг дээр өвөрмөц байдлаар зохион байгуулахаар төлөвлөж буйг ноён Самаранч танилцуулсан. Тухайлбал, баг тамирчид нээлтийн ёслолд завин дээр суун Сена мөрний уснаа хөвсөөр орж ирэх өвөрмөц шийдлийг зохион байгуулагчид санал болгоод байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641477
0 эможи

NEWS
2022-11-08 01:22
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM whatsapp дугаар: 19099134258
MONGOLIA
2022-11-08 01:22
NEWS
keyboard_arrow_up