УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар Канадын Парламентын Сенатын танхимын даргыг Сүхбаатарын талбайд УГТАН АВЛАА УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар Канадын Парламентын Сенатын танхимын даргыг Сүхбаатарын талбайд УГТАН АВЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар Канадын Парламентын Сенатын танхимын даргыг Сүхбаатарын талбайд УГТАН АВЛАА

2022 оны 10 сарын 10

Arslan.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр (2022.10.10) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл болон эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зуржээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641234
0 эможи

keyboard_arrow_up