Д.Ганбат: ОХУ-тай хамтарч цэргийн сургуулилалт хийсэн асуудлаар тайлбар ШААРДАЖ байна Д.Ганбат: ОХУ-тай хамтарч цэргийн сургуулилалт хийсэн асуудлаар тайлбар ШААРДАЖ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: ОХУ-тай хамтарч цэргийн сургуулилалт хийсэн асуудлаар тайлбар ШААРДАЖ байна

2022 оны 10 сарын 06

Өнөөдөр /2022.10.06/ С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар мэдээлэл хийж, “УИХ-д сүүдрийн парламент байгуулж байнна” гэж мэдэгдэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, “АН-ын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээж байна. Улс орны өмнө нэн хариуцлагатай үе ирлээ. Үнийн өсөлт дийлдэхгүй, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Гэтэл 2023 оны улсын төсөв бялуурсан, нөгөө л сайд дарга нараа тэжээсэн төсөв баталлаа. УИХ-ын Засгийн газарт тавих хяналт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болсон.

Цаашдаа УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Засгийн газар ямар ч хяналтгүй их мөнгө зарцуулж, үр дүнгүй ажиллаж байна. Өнгөрсөн зун дайныг өдөөсөн ОХУ-ын цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийж, ард түмнийг айдас түгшүүрт автууллаа.

Мөн Алс дорнодод монгол цэргүүдийг аваачиж, цэргийн сургуулилалт хийлээ. Монгол Улс дайныг эсэргүүцдэг. Гэтэл ОХУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийсэн нь буруу. Энэ талаар тайлбар шаардаж байна. Мөн АН-ын бүлгийг хоёр хувааж, манай нөхдүүдийг ашиглан хагарал үүсгэлээ” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
641148
2 эможи

Зочин
2022-10-07 11:19
Зүй ёсны шаардлага, харин ямар тайлбар өгөх бол
Зочин
2022-10-06 22:23
Манай битон ах их сайн бидон тараасан ах шүү Битон ахыг битгий муулаа жаахан хийх юм нь олдохгүй уйдаад байгаамаа
Зочин
2022-10-06 16:10
Бидон бисдаад Монгол улс яах нь ямар хамаа бнаа. Бидон нэртэй муу пийжүүний лаазыг хэмх гишгээд шамшийлгаад хаячих.
keyboard_arrow_up