Д.Ганбат: Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна, Та бүхэнд АНХААРУУЛЪЯ Д.Ганбат: Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна, Та бүхэнд АНХААРУУЛЪЯ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Ганбат: Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна, Та бүхэнд АНХААРУУЛЪЯ

2022 оны 10 сарын 03

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Ханшийн өсөлт, ард түмний амьдрал, төр засгийн эрх баригчдын бялуурсан байдал ямар байгааг бид харж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолтой адил зүйл өрнөж байна. Ард түмний амьдрал өдөр бүр хар нулимс болж, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдал үүсжээ.

УИХ утгаа алдаж, Засгийн газар гуч, дөчөөд сайдтай боллоо. Даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгоход ард түмэнтэйгээ хамт ажиллаж эхэлнэ.

Төсвийн хэмнэлтийн тухай хууль нэр төдий байна. АН-ын бүлэг дотоод асуудлаа өөрсдөө шийдэх ямар ч боломжгүй. ҮХЦ-эд маргаан үүсгэсэн байхад үүнийг үл хэрэгсэн манай намын дотоод асуудалд МАН оролцож байна. Үүгээр УИХ, засгийн газрыг ямар ч хяналтгүй болгох үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа ард түмэн сонор сэрэмжтэй байх ёстой.

Ард түмний амьдрал энд, эрх баригчдын амьдрал тэнд очсон байна.

Монголд хууль биелэхээ больжээ. Эрх баригчид хуулиа дагахаа больсон байна. Авлига, албан тушаалаар хүмүүсийг худалдаж авах, УИХ-ын гишүүд хоорондоо наймаалцан хууль зөрчих үйлдэл эрх баригчдаас гарч байна.

Олон жил хуулийг гартаа барьж байсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна. Үүнийг та бүхэнд анхааруулъя. Би эсэргүүцлээ илэрхийлж Чуулганы нээлтээр УИХ-ын гишүүний картаа УИХ-ын дарга Г.Занданшатарт аваачиж өгсөн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641008
1 эможи

зочин
2022-10-03 13:10
энэ хүн үнэхээр ард иргэдээ ойлгоод ингэж уриалж байгаа бол дэмжиж байна одоо болсон үүнээс цааш тэвчих хэрэг бхгүй
Иргэн
2022-10-03 11:45
Хэрүүлийн дэв шингэсэн бузарууд Хов ярьж хэрүүл хийхээс өөр юу хийв,юуг сайн сөйхан болгов
keyboard_arrow_up